100 айлд хүн буудаж хөнөөсөн хэрэг гарлаа

 Өнөө өглөө 100 айл орчимд нэгэн эрэгтэй буудуулан  нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Зуун айлын автобусны ойролцоох “Нарлаг зоог”-гийн газрын өмнө 40 орчим насны эрэгтэй толгойдоо буудуулж нас барсан байна.   Өглөөний 07:00 цагийн орчим толгойдоо шархтай хүн нас барсан гэх дуудлага шуурхай удирдлагын төвд ирсэн бөгөөд сэжигтнийг цагдаа нар эрэн сурвалжилж эхэлжээ.  Тус хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байна.

Талийгаачийн цогцосыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлсэн бөгөөд зарим эх сурвалж өөрийгөө буудсан  байж болзошгүй гэж мэдээллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Японд дадлагажигчаар ирсэн монголчууд архидаж, танхайрчээ

Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамнаас анхааруулга...

Нөхөн сонгууль-2025: Нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаарай

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль...

Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 6 дугаар сарын 7-ны...

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...