Сураггүй болсон Хятадын алдарт жүжигчин эргэн иржээ

БНХАУ-ын алдарт жүжигчин,  “Тайм” сэтгүүлийн 2015 оны хамгийн алдартай жүжигчнээр тодорсон Фэн Бингбинг өнгөрсөн оны долдугаар сараас хойш тодорхой хэл сураггүйгээр,  тун ч сэжигтэйгээр сураг алдарсан.  Тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнүүдийн  сурталчилгаанд тоглож, энд тэндгүй л сурталчилгааны самбарт зураг нь залаатай байдаг байсан алдарт од гэнэт алга болсноосоо хойш эргэн гарч ирлээ.  Тэрээр өнгөрсөн даваа гарагт Бээжинд болсон томоохон загварын шоуны улаан хивсний ёслолд оролцжээ.

Түүний алга болсны учрыг тус улсын Коммунист намтай холбон үзэж байсан юм. Тодруулбал, 2018 оны таван сард түүнийг татвараас зайлсхийж кино компанитай хоёр өөр гэрээ байгуулж хувьдаа 7,5 сая долларын гэрээ байгуулж, татвар ногдуулах гэрээгээ 1,5 сая доллараар байгуулсан гэх мэдээлэл гарсан юм. Үүнээс хойш түүний зураг рекламууд гудамж талбайгаас арчигдаж, телевиз болон олон нийтийн сүлжээ,  сурталчилгааны ертөнцөөс аажмаар алга болсон билээ.

Тэрээр хамгийн сүүлд өнгөрсөн 10 дугаар сард Коммунист намын дүрэм журам болон хүмүүс та бүгдийн хайргүйгээр Бингбинг би хэн ч  биш гэж жиргэсэн байдаг.

Түүний сураггүй алга болсныг Си Жин Пинь бусад алдарнтуудад татвараас зайлсхийвэл ямар байдалд хүрэхийг харуулсан сургамж гэж дүгнэж байна. Си Жин Пинь үүнээс өмнө ч энтертайнмэнт салбар дахь авилгын асуудлыг цэгцлэхэд нэлээн  ажил хийсэн юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болжээ. Энэ үеэр хотын...

Дугуй болон мопедын тусгай эгнээг тэмдэглэх ажил 85 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн Замын хөгжлийн газар /НЗХГ/-аас авто замын баруун хөвөө...

Сурагчдад аюулгүй орчин бүрдүүлэх “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

“Эрдэнэс Тавантолгой” ХК 180 сая мод тарьж цөлжилтийг сааруулна

Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын “COP17” хурал зохион...