Д.Эрдэнэбат: С.Зоригийг хөнөөсөн хэрэг “Эрдэнэт”-тэй холбоотой гэж харддаг

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлыг судалж, санал дүгнэлт гарах Түр хороо байгуулах тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын хэлсэн үг олон нийтийн анхаарлын татсан юм. Тэрбээр “Түр хороо байгуулахыг УИХ дэмжиж байгаа юм шиг байна. Үндсэн хуулийн хүрээнд С.Зоригийг хөнөөсөн хэргийг замхруулахгүй, будлиантуулахгүй байх тал дээр Түр хороо ажиллаасай гэж бодож байна.

С.Зоригийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг 1998 онд гарсан. 20 жилийн дараа энэ хэрэг шийдэгдээгүй, эзэн нь тогтоогдоогүй. Энэ хэргийг “Эрдэнэт”-тэй холбоотой гэж боддог. Анх 1998 онд “Эрдэнэт”-д үүссэн томилгооноос эхлээд энэ асуудал үүсэл болоод, Ардчилсан холбоо эвслийн үед олон удаа Ерөнхий сайдыг буцаасан нь үүнтэй холбоотой асуудлаас болоод энэ асуудал үүссэн болов уу  гэсэн миний хувийн хардлага байдаг. Харин өнөөдөр эрүүдэн шүүсэн гэх дуулианы дор С.Зоригийг хөнөөсөн хэрэг эзэн холбогдогч , захиалагчгүй замхарчих вий гэж их  санаа зовж байна.

Түүнчлэн баахан хүнийг үндэслэлгүйгээр баривчлаад хориод яллаад явчихвий гэж санаа зовж байна. Дараа нь С.Зоригийг хөнөөсөн хэргийн эцсийн хариуцагч нь УИХ болчих вий. Мэдээж хэрэг үнэнээрээ илрээсэй гэж хүсэж байгаа, үнэн зөв тогтоогдоосой  гэж олон хүн бодож байгаа. Үүний  эсрэг нэг ч хүн байхгүй. Гэхдээ үүнийг далимдуулсан улстөржилт, эзэн холбогдогч, захиалагч байхгүйгээр замхрах ёсгүй. Би Ц.Нямдорж сайдад хандаж асуусан “Захиалагчийг нь мэдэж байгаа юм бол хэн юм. Яагаад зарлаж болохгүй байгаа юм бэ. Эрүүдэн шүүх асуудлыг тусгайлан авч үзэж Түр хороог, УИХ-ын гишүүдийг холбогдуулж оруулаад байгаа юм бэ” гэдэг асуулт өнөөдөр нээлттэй үлдэж байна. УИХ дахь АН-ын зөвлөл ирэх даваа гарагт хуралдаад Түр хороонд гурван заалттай санамж, зөвлөмж өгнө.

Эрүүдэн шүүлт гэдэг энэ дуулиан тэр бичлэгийг гаргасны ард  Жастын Батхүүг сулласан явдал байгаа. 1998 оноос хойш “Эрдэнэт”-ийн 60 хувийн борлуулалтыг хариуцаж байсан “Ocean Partners” гэдэг компанийн Стандарт банкинд зуучилж өгсөн 40 сая долларын төлбөр асуудал үүсгэж байгаа. Энэ бүгдийг бид нар ул сууриар нь нягталж үзэх ёстой гэсэн байр суурьтай байна. Тийм учраас Ц.Нямдорж сайд С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийн талаар өнөөдөр үгээ хэлэх хэрэгтэй” гэлээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж,...

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...

Нэрт архитектор Дэвид Сим хот төлөвлөлтийн мастер лекц уншина

“20 минутын хот” Үндэсний хороо, Хот төлөвлөлт, барилга орон...