Нэгээс доош насны хүүхэд утас, дэлгэц ширтэх маш урхагтай

Таваас доош насны хүүхдийг эрүүл өсгөе гэвэл дэлгэц ширтэх цагийг нь маш бага байлгах хэрэгтэй гэж Дэлхийн эрүүл мэндийн  байгууллагаас мэдээллээ.

“Нэг настай болон түүнээс бага сартай хүүхдэд утас, TV, дүрс бичлэг үзэх зэргийг хориглох ёстой. 2-4 насны хүүхэд өдөрт нэг цагаас илүүгүй, боломжтой бол түүнээс ч бага цагаар дэлгэц ширтүүлэх нь зүйтэй” гэж ДЭМБ-ын зөвлөмжид дурджээ. Хүүхдийг  хөдөлгөөнтэй байлгаж, дэлгэц ширтэх цагийг багасган сайн нойр авахуулах  нь эргээд хүүхдийн тархины болон биеийн хөгжлийг  сайжруулж, таргалалтаас сэргийлж,  хожим том болоод таргалалтаас үүдэх өвчнүүдээс хамгаална гэж ДЭМБ-ын менежер Фиона Булл хэллээ. Ялангуяа тав хүртэлх насны эрүүл мэндийн байдал, хэвшил хүний цаашдын насан туршийн эрүүл мэндэд нөлөөлдөг байна.

ДЭМБ-ын судалгаагаар хөдөлгөөний дутагдлаас үүдэж жил бүр 5 сая хүн нас барж байгаа аж. Хамгийн сүүлийн судалгаагаар томчуудын 23 хувь,  өсвөр насны хүүхдүүдийн 80 хувь  нь хөдөлгөөний дутагдалтай байна гэсэн судалгаа ч гарчээ. Иймээс бид хүүхдүүдээ хуучин үе шиг идэвхитэй хөдөлгөөн хийж тоглодог болгож, дэлгэцтэй нөхөрлөх  цагийг хумих ёстой гэж хатагтай Булл зөвлөв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...