Эрдэнэт үйлдвэр эрчим хүч үйлдвэрлэж байна

“Эрдэнэт” үйлдвэрийн Дулааны цахилгаан станц дотооддоо цахилгаан, эрчим хүч үйлдвэрлэх болсноор өнгөрсөн онд 6.7 тэрбум төгрөгийн эдийн засгийн үр ашигтай ажилласан байна. Мөн Монгол Улсын эрчим хүчний системд 8-9 тэрбум төгрөгийн ашиг өгснийг тус станцын  Ерөнхий инженер Д.Дарханбаяр онцлов.
“Эрдэнэт” үйлдвэрийн Дулааны цахилгаан станцад 48 МВт-ын нийлбэр хүчин чадал бүхий дөрвөн турбингенераторыг суурилуулан өргөтгөж, ашиглалтад оруулснаар тус үйлдвэр Монгол Улсын эрчим хүчний том хэрэглэгчээс  үйлдвэрлэгч рүү шилжиж,  эрчим хүчний салбарт зохих хувь нэмрээ оруулж байна.


Монгол Улсын Эрчим хүчний зохицуулах хороо, Диспетчерийн үндэсний төвөөс 2018  онд тус станцад  310 сая КВт цахилгаан, эрчим хүч үйлдвэрлэх даалгавар өгчээ. Харин ДЦС-ын хамт олон бүрэн хүчин чадлаа ашиглан ажилласны үр дүнд нийт 321 сая КВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн, Төвийн эрчим хүчний системд 317 сая КВт.цаг цахилгаан эрчим хүч нийлүүлсэн байна. Ингэснээр төлөвлөгөөг 107 хувиар давуулан биелүүлжээ. Энэ онд тус станцын хамт олон 324 сая КВт цахилгаан, эрчим хүч үйлдвэрлэн, түгээх зорилт тавин ажиллаж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Б.Пүрэвдагва: Хотын дарга нар хамтын зорилтоо бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...

Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа

“Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийн хүрээнд Шархад дэд...

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болжээ. Энэ үеэр хотын...

Дугуй болон мопедын тусгай эгнээг тэмдэглэх ажил 85 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн Замын хөгжлийн газар /НЗХГ/-аас авто замын баруун хөвөө...