Сэтгүүлч Жамаль Хашкажигийн гэр бүл 70 сая долларын нөхөн төлбөр авна

Саудын Арабын эрх баригчдын явуулж буй бодлогыг шүүмжилдгээрээ алдартай сэтгүүлч Жамаль Хашкажи Саудын Арабын дипломат төлөөлөгчийн газарт бусдын гарт харамсалтайгаар амиа алдсанаас хойш хагас жилийн нүүр үзэж байна.

Түүний гэр бүлд Саудын  Арабын Засгийн газраас ойролцоогоор 70 сая долларыг нөхөн төлбөрт өгөхөөр болжээ. Тодруулбал, талийгаачийн дөрвөн хүүхэд тус бүр 15 сая риад буюу 4 орчим сая долларын нөхөн төлбөр авч байгаа юм байна. Том хүү Салах нь гэр бүлийнхээ өмнөө Засгийн газартай хэлэлцээ хийж байгаа бөгөөд Жедда хотод томоохон байшин гаргуулан  авчээ. Мөн хоёр охин, дүү Абдулла нар ч мөн өөр, өөр газарт байшингууд нөхөн төлбөр болгон авсан  байна.

Талийгаачийн хүү Абдулла, аав минь эх орондоо хайртай, ирээдүйд нь ихэд итгэдэг, маш их зоригтой, сайхан  сэтгэлтэй, эрч хүчтэй нэгэн байсан гээд аавын  минь үхэл түүнд өвчин шаналгаа авчраагүй, богино хугацаанд болоод өнгөрсөн  байгаасай л  гэж хүсч байна гэж CNN-д өгсөн  ярилцлагын үеэр хэлсэн байдаг.

Сэтгүүлч Жамаль Хашкажигийн үхэлтэй холбогдуулан олон хүнийг баривчилсан ч хоёр хүнд цаазаар  авах ял оноосон юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана

Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах, нийтийн...

Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 10 дугаар...

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60...