Чернобылийн дэлбэрэлтээс болж эзэнгүйдсэн хот 30-аад жилийн дараа

Гэрэл  зурагчин Дэвид Мкмилан Украйны Припять хотын Чернобылийн атомын цахилгаан станцын дэлбэрэлтийн талаарх түүхийг өгүүлсэн “Тэр үед ба одоо” гэрэлзургийн үзэсгэлэнгээ Нью Йорк хотод энэ сарын 05 хүртэл гаргаж байна.  Тэрээр 1994 онд Припять хотод очиж гэрэл зураг авч байсан бөгөөд  энэ удаад дэлбэрсэн цөмийн реактортлүү ойртон “сүйдсэн хот”-ын дүр  төрхийг хальснаа буулгаж чаджээ. тэрээр надад туслах жолооч, хэлмэрч, газарчлах хүн  олоход хамгийн төвөгтэй байснаа CNN-ийн сурвалжлагчид яриад гүн бохирдолтой зарим газарт очихгүй байхыг  хүмүүс анхааруулсан  ч би нэгэнт зориод ирсэн тул тийм газруудад заавал орж зураг авсан гэв.
Мөн гэрэл зурагчны хэлснээр сүүлийн жилүүдэд тус хотын эзэнгүйдсэн барилга байгууламжууд  улам бүр нурж сүйдэж буй ч байгаль эргэн сэргэх  төрхөндөө орж, амьтад эргэн суурьших, ганц нэг шувуу нисэх болсныг ойролцоох суурингийн хүмүүс түүнд  дуулгажээ.
1986 оны 04 дүгээр сарын сүүлчээр Чернобылийн атомын  цахилгаан  станц дэлбэрэхээс өмнө Припять хот 30 гаруй мянган  оршин  суугчтай, олон арван сургууль, цэцэрлэг, эмнэлэг, спорт төвүүдтэй, ЗХУ-ын томоохон хотын нэг  байсан юм. Гамшигт ослын  улмаас 2 хүн тэр дороо нас барж,  28 гал сөнөөгч хэдэн сарын дараа нас барсан байдаг. Дэлбэрэлтийн үеэр станцад ажиллаж байсан 134 үйлчилгээний ажилтнууд гамшгаас хойших 10 жилийн хугацаанд бүгд хорт хавдараар нас барсан байдаг  юм.
Гэрэл  зурагчин Дэвид Мкмилан зургуудаараа үзэсгэлэн гаргахаас гадна 200 зургаараа “Припять хот болон Чернобылийн аюулт бүс” нэртэй ном гаргахаар төлөвлөсөн  байна.
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болжээ. Энэ үеэр хотын...

Дугуй болон мопедын тусгай эгнээг тэмдэглэх ажил 85 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн Замын хөгжлийн газар /НЗХГ/-аас авто замын баруун хөвөө...

Сурагчдад аюулгүй орчин бүрдүүлэх “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

“Эрдэнэс Тавантолгой” ХК 180 сая мод тарьж цөлжилтийг сааруулна

Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын “COP17” хурал зохион...