Хотын захиргаа монгол инженерүүдийн гараар бүтсэн цахилгаан машин захиалж авна

Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр “Эх оронч худалдан авалт үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэнгийн үеэр агаарт хорт утаа гаргадаггүй цахилгаан хөдөлгүүр бүхий эко автомашинтай танилцлаа. Монгол инженерүүдийн гараар бүтсэн цахилгаан хөдөлгүүрт машин худалдаанд гараад удаагүй билээ.

Эхний машиныг туршилт судалгаанд ашиглаж байгаа бөгөөд хоёр дахийг нь MNC телевиз захиалгаар хийлгэжээ.

“Энэ машин бол олон компанийн хамтын бүтээл. Машин бол явдаг байшинтай л адилхан. Захиалагч, гүйцэтгэгч, түүхий эд гэхэд блок, цемент, арматур гээд олон компани ордог. Үүнтэй л адилхан. Сибкабель, Автошил, Анартех гээд олон компани хоршиж үйлдвэрлэсэн шинэ бүтээгдэхүүн. Тэр хэрээрээ ажлын байр бий болгож, олон хүнийг цалинтай, компаниудыг ашигтай болгодог давуу талтай” гэж инженер Д.Жаргалсайхан Хотын захирагчид  танилцууллаа.

Хотын захирагч С.Амарсайхан эко машиныг унаж үзээд “Ашиглалтын зардал энгийн унаанаас 5-8 дахин бага гэдэг утгаараа Улаанбаатар хотод ашигтай тээврийн хэрэгсэл гэж бодож байна. Дээр нь агаар бохирдуулахгүй, импортын шатахуун хэрэглэдэггүй, дотоодын эрчим хүчний салбараа дэмжиж худалдан авалт хийх зэрэг ашигтай тал олон талаарх мэдээллийг өгч байна. Дараагийн захилагч нь Улаанбаатар хотын захиргаа байх болно” эко машин үйлдвэрлэгчдэд хандан хэллээ.

Тэрбээр, Улаанбаатар хотод ийм автомашин олныг үйлдвэрлэвэл агаарын бохирдол буурах, замын түгжрэл багасах, цаашлаад ажлын байр нэмэгдүүлэх олон талын ач холбогдолтой талаар онцлов.

Уг машин 2 хүний суудалтай 2 цаг цэнэглээд 48 км/цагийн дээд хурдтайгаар 100 км замыг туулах чадвартай гэнэ. Ийм хэмжээний замыг туулсан цахилгааны зардалд ердөө л 2400 төгрөг зарцуулах юм байна гэж  НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...