Нэрт гэрэл зурагчин М.Цэрэнжамц агсны нэрэмжит уралдаан зарлалаа

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт фото сэтгүүлч М.Цэрэнжамц агсны нэрэмжит шилдэг бүтээлийн уралдааныг зарлажээ. Монголын гэрэл зургийн хөгжилд амьдрал юугаа зориулж, үнэ цэнэтэй түүхэн баримтат гэрэл зургуудыг үлдээсэн гавьяатай хүмүүн бол соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт фото сэтгүүлч М.Цэрэнжамц агсан юм. Фото сэтгүүл зүйн салбарт өөрийн тод мөрөө үлдээсэн энэ хүмүүний үйл хэргийг үргэлжлүүлэх зорилгоор мэргэжил нэгт нөхөд, үр хүүхдүүд нь нийт гэрэл зурагчдын дунд шилдэг бүтээлийн уралдаан зарласан байна. Уралдаанд мэргэжлийн гэрэл зурагчид 2018 – 2019 оны үйл явдлын баримтат гэрэл зургаар оролцох ажээ.

Нэг хүн 5 хүртэл бүтээлээр оролцож болох бөгөөд тухайн бүтээл нь зохиогчийн эрхийн зөрчилгүй байх ёстой аж. Бүтээлүүдийг өнөөдрөөс эхлэн ирэх сарын 03 хүртэл хүлээн авах юм байна.  Шагналын сан нэгдүгээр байр 1.5 сая төгрөг, хоёрдугаар байр 1 сая төгрөг, гуравдугаар байр 500 мянган төгрөг юм байна. Бүтээлийг [email protected] цахим хаягаар болон Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны байранд файлаар хүлээн авах аж.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...