“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийнхан Өвөрхангай, Баянхонгор аймагт ажиллаж байна

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажилтнууд Өвөрхангай, Баянхонгор аймагт ажиллаж байна.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас Өвөрхангай, Баянхонгор аймагт хувьцаа, хөрөнгийн зах зээлийн сургалтыг 2019 оны 3 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү сургалтаар Өвөрхангай, Баянхонгор аймаг, аймгийн Шинэ жинст, Баян-Өндөр сумдын нийт 2354 гаруй иргэнд мэдээлэл зөвлөгөө өгөөд байна. Компанийн 1072 хувьцаа мэдээллийн төвөөс иргэд байгууллага, аж ахуйн нэгжийн хүсэлтээр үнэ төлбөргүй хөрөнгийн зах зээлтэй холбоотой төрөл бүрийн сургалтуудыг зохион байгуулсаар ирсэн бөгөөд төвийн байрандаа 7 хоног бүрийн Лхагва гаригт 1072 хувьцааны талаар болон хөрөнгийн зах зээл, үнэт цаас, хувьцааны арилжааны тухай сургалтыг зохион байгуулдаг тул хүссэн хүн хамрагдах боломжтой юм. Тус төвийн сошиал суваг Facebook page хуудсыг /1072 Хувьцаа Мэдээллийн Төв/ нээн ажиллуулснаас хойш өнөөдрийн байдлаар 63,639 like 64,234 дагагчтай болж 1,658,452 хандалт, асуулт, хариулт явагдсан байна. Мөн “1072” төвийг ажиллуулснаас хойш 24,532 гаруй иргэн биечлэн ирж үйлчилгээ авсан, лавлах утсаар 50,035 гаруй иргэн мэдээлэл аваад байгаа юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дүүжин тээвэрт Францын “Bureau Veritas” групп хөндлөнгийн инженерингийн аудит хийнэ

Дүүжин замын тээврийн төслийн хүрээнд системийн аюулгүй, найдвартай ажиллагааг...

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана

Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах, нийтийн...

Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 10 дугаар...

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...