“Beyond Books” иргэний номын сангийн төсөл нээлтээ хийлээ

Энэ сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд “Beyond books” иргэний номын сан байгуулах төслийн нээлт амжилттай боллоо. Нээлтэд төслийн хэрэгжүүлэгч талууд, номын сангаар үйлчлүүлэх хүүхэд багачууд, эцэг эхчүүдээс гадна дэмжигч байгууллагуудын төлөөлөл оролцов. Энэ үеэр Голомт банк, Скайтел групп, NGNEX ХХК, ГХЯ-ны дэргэдэх Дипломат Эмэгтэйчүүдийн       клуб, Сэрүүлэг Их сургууль дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм.

“Beyond books” төсөл иргэдийн мэдлэг мэдээллийн тэгш хүртээмжийг хангаж, хувь хүний хөгжлийг дэмжих замаар амьдралд нь бодит өөрчлөлт авчрахыг үндсээ болгодог, олон улсад эрчимтэй хөгжиж буй иргэний номын сангийн загварыг Монголдоо нэвтрүүлж, жишиг болгох зорилготой. Номын сангийн анхны загварыг Чингэлтэй дүүргийн 17, 18 хорооны 5434 хүүхдэд зориулан хөгжүүлж, тэдэнд бүтээлч, таатай орчинд цагийг өнгөрөөж, ном унших, хичээлийн хоцрогдлоо арилгах, хичээлээс гадуур сургалт хөтөлбөрүүдэд хамрагдах, нийгэмшихэд нь дэмжлэг үзүүлж, хараа хяналтгүй байдлаасаа болж төрөл бүрийн осол, гэмт хэрэгт орох эрсдлийг бууруулахыг зорьж байна. Энэхүү төслийг  Австралийн Засгийн Газар,  Зориг сангаас хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн Манлайлал” хөтөлбөрт хамрагдаж буй залуус санаачилсан бөгөөд төслийн хүрээнд:

  1. Номын сангийн дотоод тохижилтыг цогцоор нь шийдэх
  2. Номын сангийн автоматжуулалтыг хийх
  3. Сан хөмрөгийг бүрдүүлэх
  4. Иргэний номын сангийн жишиг хөтөлбөрүүдийг боловсруулах
  5. Хүний нөөцийг сургаж, менежментийн гарын авлага бэлтгэх гэсэн үндсэн ажлууд хийгдэж байна.

Та бүхэн энэ санаачилгыг дэмжиж мөнгөн хандив өргөж болохоос гадна бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ дэмжих боломжтой.

 

Холбоо барих:

FB:  BeyondBooksMongolia

Email: [email protected]

Утас: 99167417, 99888182

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болжээ. Энэ үеэр хотын...

Дугуй болон мопедын тусгай эгнээг тэмдэглэх ажил 85 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн Замын хөгжлийн газар /НЗХГ/-аас авто замын баруун хөвөө...

Сурагчдад аюулгүй орчин бүрдүүлэх “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

“Эрдэнэс Тавантолгой” ХК 180 сая мод тарьж цөлжилтийг сааруулна

Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын “COP17” хурал зохион...