УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан төсөл Үндсэн хууль зөрчсөн гэлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын тухай, Авлигын эсрэг  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлэг мэдэгдэл гаргаж, Ерөнхийлөгчийн санаачилсан төсөл Үндсэн хууль зөрчсөн хэмээн мэдэгдлээ. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ нар төрийн эрх мэдлийг хууль бусаар авах ородлогоо нэн даруй зогсоохыг шаардав. Гишүүн Ж.Батзандан, Х.Болорчулуун нар Монголд шударга ёс устсан, төр сүүлийн 30 жил эзэнгүй байсан, МАНАН мафийн эсрэг тэмцэх цаг болсон гэв. Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...