“Мах шулах, ангилах ур чадвар”- ын уралдаан боллоо

Хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын 89 жилийн ойн өдрийг угтан ХХААХҮЯ, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын хүнсчдийн холбоо, “Траст трейд”ХХК-тай хамтран Мах шулах, ангилах ур чадвар” мэргэжлийн уралдааныг зохион байгууллаа.

Мах шулах, ангилах ур чадвар” мэргэжлийн уралдаан нь мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ажилчдын ур чадварыг сайжруулах, харилцан туршлага солилцох, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, ажил мэргэжлээрээ бахархах, нөхөрсөг хамт олныг бүрдүүлэх, хэрэглэгчдэд зөв зүйтэй ойлголт төрүүлэх зорилготой юм.

Энэхүү тэмцээнийг Монголын хүнсчдийн холбооны “Манлай үйлдвэр” болох “Траст Трейд” ХХК ивээн тэтгэж, Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO22000-2005 нэвтрүүлсэн ангилсан махны үйлдвэрийн байранд зохион байгууллаа.

Уралдаанд Мах Импэкс ХК, Мах Маркет ХХК, Траст Трейд ХХК, Хүнс комплекс ХХК, ХКҮ ХК, Хос гарьд ХХК,  Ану болор ХХК, Саян -Уул ХХК, Мах экспорт ХХК гэсэн нийт 9 аж ахуйн нэгжийн ажилчид оролцож ур чадвараараа өрсөлдлөө.

Тус уралдаанаар Олон улсын болон Монгол улсын мах шулах, ангилах стандарт, технологийн зааврын дагуу үхрийн гуяны махыг эхлээд гадаргуугийн механик цэвэрлэгээ хийх, цул мах, булчингийн дагнасан хэсгүүдийг хэрчиж, эсгэж гэмтээгээгүй байх, мах, хаягдлыг зөв ангилсан болон гарцын хэмжээ, шулах, ангилах багаж хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх, иж бүрдэлт, техник ажиллагаа, ажлыг эхнээс нь дуустал гүйцэтгэсэн хугацаа, хувийн хамгаалах хэрэгслэлийн бүрдэлт зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн Мах боловсруулах салбарын мэргэжлийн инженер, технологич нараас бүрдсэн  мэргэжлийн комисс шалгарууллаа гэж нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол Улсын иргэдийг Солонгосын хил дээрээс буцаахгүй байхыг хүсчээ

Монгол Улсаас  БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа Пусан...

Төрийн өмчит компаниудад улс төрийн томилгоо хийснийг эсэргүүцэв

Төрийн өмчит компанийн засаглал хяналтын тогтолцоог сайжруулж, бүтээмж, үр...

Хархорум хотын тал хувь нь ногоон байгууламжтай байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын ерөнхий төлөвлөлт,...

Марафончид замынхаа 10 хувийг туулаад байна

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, цэрэгжлийн спортын мастер,...