Т.Ганболд: Намуудыг татан буулгаж, сонгуулийн тогтолцоог пропорциональ болгоё

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 30 гаруй улс төрийн нам бүртгэлтэй байна. Онолын хувьд бүгд тэгш эрхтэй боловч бодит байдал дээр эрх барьж буй хоёр том нам давуу байдал, төсөв, эрх мэдлээр сонгуульд оролцож ирлээ. Өнгөрсөн 28 жилд олон нийтийн хүлээсэн шударга ёс, тэгш боломж, хөгжил, хангалуун амьдрал бий болсонгүй.

Эрх баригч намууд дотроо олон хуваагдаж зөрчилдөж буй нь нийтэд өгөөж муутай, гажуудсан мөчлөг нийгмийн зүй тогтлоор дуусаж буй илрэл юм. Мөн судалгаануудын дүнгээр нийт иргэдийн 70 орчим хувь нь аль ч намыг дэмжихгүй гэж байна. Энэ нь том хоёр намд итгэл алдарсан бөгөөд жижиг намууд гарах ямар ч нөхцөлгүйг илэрхийлж байна. Одоо улс төрийн нам нь 1991 оны хууль дүрмээр 801 хүний саналаар байгуулагддаг бөгөөд үнэн чанартаа жижиг намууд 300 хүрэх үгүйтэй гишүүнтэй байна.

Цаг нэгэнт ийм болж байгаа учир нийгмийн хүсэл шаардлагыг хэрэгжүүлэхийн тулд УИХ асуудлыг прагматик хүлээж авч шуурхай дараах арга хэмжээнүүдийг авах нь чухал байна. Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуулийн болон Сонгуулийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах!

1. Одоо байгаа нийт 31+ намыг татан буулгах

2. Хэрэглэж ирсэн нэрийг дахин ашиглахгүй болох

3. Шинэ намыг нийт 2,1 сая сонгогчийн 5 хувь буюу 105 000 хүний саналаар /цахим/ бүртгэх

4. Бүртгэлийг ҮХЦэц дээр хийх.

5. Намуудын хариуцлагыг чангатгах, санал гээгдүүлэхгүйн үүднээс сонгуулийг бүрэн ПРОПОРЦИОНАЛЬ болгох

6. Сонгуулийг 100 хувь улсын төсвөөр хийх

7. Олон нийтийн өмнө ил сугалаагаар шалгарсан 2 ТВ, 2 Радио, 2 Сонин гэх мэтээр зөвхөн сонгуулийн сурталчилгаа-танилцуулгыг хийх.

8. Зөвхөн намын хөтөлбөр болон багийн гишүүдийн зураг намтар танилцуулах.

9. Бусад ямарч төрлийн суртачилгааг хориглох.

10. УИХ-д илгээсэн гишүүнээ нам нь татах, солих эрхтэй байх. Нөхцөл байдалд зөв үнэлгээ өгч иргэний, улс төрийн зориг гарган энэ өөрчлөлтийг хийж чадваас эрх баригч МАН, сөрөг хүчин АН, МАХН, бие даагч нар ЭРХ ЗҮЙТ, ИРГЭНШСЭН ХУВЬСГАЛЫГ хийж түүхэн үүргээ биелүүлэх болно!

Иргэн Т.Ганболд

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...