Дуучин С.Цогтсайхан ардын урлагийн наадмаас Гран при шагнал хүртжээ

Саудын Арабын хаан Абдулахын нэрэмжит олон улсын ардын урлагийн “World folk vision” буюу Олон улсын ардын урлагийн наадмаас Монгол Улсын гавьяат жүжигчин, уртын дуучин С.Цогтсайхан Гран при шагнал хүртжээ.

Уг наадамд дэлхийн 100 гаруй орны уран бүтээлчид оролцсон бөгөөд наадамд найман төрлөөр Гран при шагнал олгосны хоёр төрөлд нь Монгол улсаас уртын дуучин С.Цогтсайхан “Этно хит” шагнал, Монгол костюмсын хамт олны урласан үндэсний хувцас “Этно файшн” номинациар Гран при шагнал хүртжээ.

Саудын Арабын нийслэл Рияд хотноо энэ сарын 9-нөөс 19-ний өдрүүдэд зохион байгуулсан Олон улсын ардын урлагийн наадамд эх орноо төлөөлөн Монголын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлч уртын дуучин С. Цогтсайхан, уран нугараач н.Дашдэжид, Монгол костюмс төвийн хамт олон, Урлах эрдмийн дээд сургууль, тамирчин болон бөхчүүд оролцсон байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...