KFC-ийн Зайсан салбараар үйлчлүүлсэн иргэд хордлогод орсноос хойш сар орчмын хугацаа өнгөрчээ. Өнөөдөр НМХГ-аас энэ талаарх эцсийн дүгнэлт болоод авсан арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. гар
Өнгөрсөн хугацаанд KFC-ийн нийслэлийн хэмжээн дэх нийт 12 салбарт шалгалт оруулж, хяналт шалгалт хийсэн байна. Ингэхэд зарим салбар дээр ашиглаж буй ундааны концентраци хугацаа дууссан, нийт 410 хүн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдах ёстой ч 9 хүн хамрагдаагүй гэх мэт 64 зөрчил илэрсэн байна. Зөрчлийг газар дээр арилгуулах арга хэмжээ авч , 7 салбарт хугацаатай албан даалгавар өгчээ.
Иргэдэд хордлого үүсгэсэн Зайсан салбарт Зөрчлийн тухай хуулийн дагуу 14 сая төгрөгийн торгууль тавьж, 8,5 сая төгрөгийн хууль бус орлогыг хураасан байна. Мөн хохирогчдын эрүүл мэндийн хохирол буюу эмнэлгийн зардалд гарсан 49 сая 407 мянга төгрөгийн хохирлыг барагдуулах арга хэмжээ авчээ. Тус салбар дээрх сэжиг бүхий 18 нэр төрлийн 5960 ширхэг 31 кг амталсан болон амтлаагүй тахианы мах устгуулсан гэсэн мэдээллийг НМХГ-аас өглөө.
Түүнчилэн эрүүл мэндийн үзлэг шинжилгээний зөрчилтэй ажилтнуудыг ХУД-ийн Эрүүл мэндийн төвд шинжилгээнд хамруулсан бөгөөд шинжилгээгээр нян тээгч илрээгүй байна. KFC Зайсан салбарын усан хангамжийг нийлүүлэгчг CCMGl компанийг ч мөн шалгаж 15 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, 5 сая төгрөгийн торгууль тавьсан байна. Учир нь тус компани нь холбогдох газраас зохих зөвшөөрөл авалгүйгээр гүний худаг ажиллуулж байсан тул үйл ажиллагааг түр зогсоосон байна.
Иргэдийн хордлогын НМХГ, ХӨСҮТ-тэй хамтарсан эцсийн дүгнэлт энэ сарын 14-нд эцэслэн гарсан аж. Дүгнэлтээр нэг эх уурхайтай хоол хүнсээр дамжих халдварт өвчний дэгдэлт болох нь тогтоогджээ.