Шинэ Зеландын Кристчөрч хотын төвд орших Исламын шашны хоёр ч сүмд сүмд сүсэгтэн олон баасан гарагийн мөргөлөө хийж байх үед зэвсэгт этгээд халдлага үйлдэж, олон хүний амь үрэгдсэн харамсалтай хэрэг болжээ. Гэрчүүдийн мэдээлснээр цэргийн эрээн хувцастай эрэгтэй автомат буу барьж орж ирээд шууд л гал нээсэн гэнэ. Сүм дотор хаа сайгүй цус урсаж, алагдсан хүмүүсийн цогцос олноор хэвтэж байсныг амьд үлдсэн зарим гэрч ярьжээ. Гэмт этгээд нэг этгээд нь Австралийн иргэн бөгөөд “экстремист, хэт барууны үзэлтэн, террорист” байсан гэж түүнийг барууны хэвлэлүүд тодорхойлон бичиж байна. Зарим эх сурвалжид түүнийг энэтхэг гаралтай австралийн иргэн гэж бичжээ.
Гэмт этгээд автомат бууныхаа дээр байрлуулсан камераараа жигшүүрт үйлдлээ бичиж, нийгмийн сүлжээгээр цацжээ. Түүний сүм рүү орж буй, гал нээж, иргэдийг айлган сүрдүүлж буй хэд хэдэн богино хэмжээний дүрс сошлд цацагдаад байна.
Цагдаагийнхан уг хэрэгтэй холбогдуулан гурван эрэгтэй, нэг эмэгтэйг баривчилсан байна.
Сүмийн ойролцоох нэг автомашинд тэсрэх бодис дүүргэсэн байсныг цагдаа нар аюулгүй болгож Кристчөрч хотын бүх сургуулийг хааж, харуул хамгаалалтыг чангатгажээ. Мөн тус улсын Засгийн газраас нь онц байдал зарласнаа мэдэгдээд иргэдэд муслимын сүмүүдэд очихгүй байхыг анхааруулжээ.
Уг халдлагын талаарх сүүлийн үеийн бүх мэдээллийг www.france24.com блог live-аар мэдээлж байна.
En efecto, éstas son muy difíciles de reconocer, aunque ocurra a menudo. Antidepresivos y medicamentos para hipertensión (todos los tipos) son los principales «villanos». …
Bei den meisten Männern (80 %) mit lichtem Haar handelt es sich um erblich bedingten Haarausfall.