Венесуэл тоггүй болсонд АНУ буруутай юу?

Венесуэлийн Боливар муж дахь Симон Боливарын нэрэмжит усан цахилгаан станцын ажиллагаа доголдсноос энэ сарын 7-ны өдөр Венесуэлийн нийслэл Каракас болон тус улсын ихэнх муж цахилгаан эрчим хүчгүй болсон.

Гуравдугаар сарын 8-ны өдрөөс тус улсад  нөхцөл  байдал харьцангуй дээрдэж зарим  хэсэгт эорчим хүчтэй болсон ч маргааш нь Боливар мужид байх цахилгааны дэд станц дээр дэлбэрэлт болж дахин байдал хүндэрсэн байна. Цахилгаан эрчим хүчгүйн улмаас гуравдугаар сарын 11-ний өдрийг ажлын бус амралтын өдөр болгон зарлажээ. Хэдийгээр эрчим хүчний хангамжтай холбоотой асуудал гарсан ч улс орных нь нөхцөл байдал тайван байгаа гэж Венесуэлийн Гадаад хэргийн дэд сайд мэдэгдээд байна.


Тэрээр цахилгаан эрчим хүч тасалдсан нь “террорист шинжтэй дайралтын үр дүн” гэж онцлоод цахилгааны системийн чухал хэсгүүдийг нөхөн сэргээх шаардлагатай байгаа гэв. Тус улсын мэдээллийн сайдын хэлснээр усан  цахилгаан станцын автомат хяналтын системд кибер халдлагад өртсөн аж.

эл

Цахилгаан тасарсан хэрэгт Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро АНУ-ыг буруутгасан бол тус улсын Үндсэн хуулийн чуулганы нэгдүгээр орлогч дарга Таня Диас  Венесуэлийн нөхцөл байдлыг тойрсон “хуурамч мэдээлэл тараах компанит ажил” явагдаж байгаа гэж мэдэгджээ. Мадуро, АНУ манай эсрэг  цахилгаан, эрчим хүчний дайн өдөөж  байна гэж хэлсэн бол харин АНУ-ын Төрийн департамент Венесуэлийн  энэ мэдээллийг няцаасан юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Марафончид өндөр Алтайд ирлээ

Алтай таван богдоос гүйлтээ эхлүүлсэн Зэвсэгт хүчний 123 дугаар...

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж,...

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...