БНАСАУ цөмийн зэвсгээсээ бүрэн татгалзахад бэлэн гэв хуваалцах FacebookTwitterPinterestWhatsApp 2019 оны 03 сарын 12 13:56 Өнгөрсөн сарын сүүлчээр Вьетнамд болсон АНУ, БНАСАУ-ын хоёр өдрийн дээд хэмжээний уулзалт тодорхой үр дүнд хүрэлгүй өндөрлөсөн. Тэгвэл БНАСАУ талаас цөмийн зэвсэггүй болох амлалтаа биелүүлэн, АНУ-тай хэлэлцээрээ үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байр сууриа мэдээллийн хэрэгслээр дамжуулан илэрхийллээ. Тодруулбал, БНАСАУ-ын “Уриминжоккири” сайтад “Бүрэн цөмийн зэвсэггүй болох зам бол манай эргэлт буцалтгүй байр суурь” нэртэй нийтлэл гарсан бөгөөд үүндээ хойдууд цөмийн зэвсгээсээ бүр мөсөн татгалзаж энх тайвныг бий болгох, АНУ-тай шинэ харилцаа тогтоох байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна. Энэ нь Вьетнамд болсон уулзалтаас хойших БНАСАУ-ын хэвлэлээр дамжуулан байр сууриа илэрхийлсэн анхны тохиолдол юм. өмнөх нийтлэлНүүрс угаах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцжээДараагийн нийтлэлВенесуэл тоггүй болсонд АНУ буруутай юу? Их уншсан Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай 50 мянган яндан буулгах 100 мянган орон сууц үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэллээ Холбоотой мэдээбусад мэдээ