БНХАУ-ын “China mobile” компани энэ оны сүүлээр 5G сүлжээг нэвтрүүлнэ гэдгээ саяхан мэдэгджээ. Гуанжоу, Шанхай, Ухань, Шужоу, Ханжоу гэсэн таван хотод эхлээд нэвтрүүлэх юм байна. Энэ ажлын бэлтгэл болгож одоогоор дээрх хотуудад 100 гаруй станц суурилуулах ажлыг эхлүүлсэн байна. БНХАУ-ын үүрэн холыооныхон 2020 он гэхэд 10 мянган ийм станц суурилуулахаар төлөвлөөд байгаа ажээ.
5G гар утсыг харахад 4G-тэй ялгаагүй боловч 1G-гийн багтаамжтай киног хуулахад ердөө гурван секунд зарцуулах аж.
Энэ талаар Бүх Хятадын хорооны II чуулганы үеэр Хятадын Ляньтун судалгааны хүрээлэнгийн захирал Жан Юньюн, 2019 оны сүүлийн хагаст 5G гар утас зах зээлд нэвтэрч, ирэх онд их хэмжээгээр гарна. Тэр үед та бүхэн 5G технологийн гайхамшгийг мэдрэх болно гэж хэлжээ.