Тэтгэмж олголт, сангийн төсвийн төлөвлөлттэй холбоотой цахим хурал хийв

Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2019 оны 2 дугаар сарын 28-ний өдөр Тэтгэмж тогтоолт, олголт, сангийн төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн үндэслэлийг шалгах ажлын хэсгийн өргөтгөсөн цахим хурлыг зохион байгууллаа.

Цахим хуралд нийгмийн даатгалын тэтгэмж тогтоолт, олголт, сангийн төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн үндэслэлийг шалгах ажлыг зохион байгуулах 21 аймаг, 9 дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн 150 гаруй мэргэжилтэн оролцлоо.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Г.Саран, Хяналт шалгалтын газрын дарга Д.Ганзориг, ЭХМТК-ийн дарга П.Мөнхтулга, ННДГ-ын дарга Г.Болорсүх, Нийгмийн даатгалын ерөнхий газрын зөвлөх Ё.Пүрэвцэрэн нар тэтгэмж тогтоолт, олголт, сангийн төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн үндэслэлийг шалгах ажлын зохион байгуулалт, нийгмийн даатгалын сан, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэмжийн тогтоолт, олголтыг шалгахад анхаарах, эмнэлгийн хуудасны бичилт, олголтод анхаарах асуудал сэдвээр тодорхой мэдээллийг өгч, асуулт хариулт өрнүүлэн, цахим хурлын төгсгөлд санал дүгнэлтийг хэлэлцсэн юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...