Р.Дагва НИТХ-ын дарга боллоо

НИТХ-ын долдугаар хуралдаанаар НИТХ-ын дарга С.Амарсайханыг төлөөлөгчдийн олонхи  нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар дарга болгохоор дэмжиж үүнийг  нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжилсан. Ингэснээр НИТХ-ын даргын  албан тушаалд дахин өөр нэгнийг томилох хэрэгтэй болж өнөөдөр орой НИТХ-ын Тэргүүлэгчид даргаа томилохоор хуралдлаа.

МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу НИТХ дахь МАН-ын бүлэг Р.Дагвыг хурлын дарга нэр дэвшүүлжсэн бол НИТХ-ын даргад ганц нэр дэвшигч үлдэв.  Ингээд хуралдааны дэгийн дагуу санал хураалтыг нээлттэй явуулахад Р.Дагва 28 хүний саналаар буюу  хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчдийн 66.67 хувийн саналаар НИТХ-ын дарга боллоо. АН-ын бүлэг санал хураалтад оролцоогүй бөгөөд завсарлагааны дараа хуралдааны танхимд орж ирээгүй юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...