“Nokia” таван камертай ухаалаг гар утас гаргажээ

“Nokia” компанийн 3310, 5110, 8110 гэх мэт утастай холбоотой дурсамжууд  магадгүй танд байж л байгаа болов уу. Одоо ч Nokia компанийн ухаалаг бус  энэ утсыг ашиглахыг таашаадаг хүмүүс багагүй бий.

Тэгвэл “Nokia” компани 2019 оны Дэлхийн гар утас үйлдвэрлэгчдийн чуулган /Mobile World Congress 2019/ дээр ухаалаг утасны зах зээлд  хүч түрэн орж ирж буйгаа зарлан шинэхэн бүтээгдэхүүнээ танилцуулжээ. “Nokia 9 PureView” нэртэй тус бүтээгдэхүүн өөр дээрээ таван камертай бөгөөд камер тус бүр нь 12 мега пикселийн хүчин чадалтай аж. Тавын таван камер гэдэг нь үнэхээр бусдаасаа давсан үзүүлэлт, шийдэл гэж болно. Учир нь Galaxy S10, S10+ зэрэг утсанд гурав дахь камер суурилуулах ажлаа үйлдвэрлэгчид нь дөнгөж эхэлж байгаа юм.

“Nokia 9” утасны таван камерны хоёр нь өнгөт,  гурав нь нэг өнгөөр дагнасан ажээ. Уг утас гэрэл зургийн нягтаршил, гэрэл тохируулга зэргээрээ бусад  утаснаас 10 дахин илүү хүчин чадалтай, зургийг зүгээр л хурц тод биш илүү амьд өнгөөр авна гэж үйлдвэрлэгчид  нь танилцуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл гар утсаараа зураг дарах сонирхолтой хүмүүст илүү тохиромжтой, жирийн аппараттай үзүүлэлт хүчин чадлын хувьд нэлээд дөхсөн камер гэж ойлгож болно.

The Nokia 9 will cost $699 when it comes out in the U.S.
Бусад үзүүлэлт
  • 5.9-инч QHD дэлгэц
  • RAM: 6GB
  • 128GB-ын санах ой
  • Баттерей: 3,320 mAh
  • Утасгүй цэнэглэх  боломж
  • хуруун хээ мэдрэгч дэлгэц
  • IP67 ус ба тоосны эсрэг систем

“Nokia 9” нь АНУ-д 699$, Европт 599 еврогоор худалдаалагдах юм байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...