“Asiana Airlines” Сөүл-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэхээр шалгарлаа

Солонгосын агаарын тээврийн хоёрдогч компани ирэх 3-р сарын сүүлчээс эхлэн Сөүл-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэхээр болж, энэ сарын  сүүлчээр сонгон шалгаруулалтаа хийх болсон тухай бид өмнө нь  мэдээлж байсан. Тэгвэл БНСУ-ын Газар,  дэд  бүтэц, тээврийн яамнаас Сөүл-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэхээр “Asiana Airlines” шалгарсныг өнөөдөр  албан ёсоор зарлалаа. Asiana Airlines”  компанитай цуг өрсөлдөж байсан Jeju Air, Eastar Jet компаниудад Сингапур руу нислэг үйлдэх агаарын тээврийн эрх олгожээ.

Asiana Airlines” нь БНСУ-ын агаарын тээврийн хоёрдогч томоохон компани бөгөөд Сөүл-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэх бүх бэлтгэл хангагдсан талаар тус компанийн удирдлага мэдэгдээд байна. Үйлчлүүлэгчдийг хамгийн ихээр чирэгдүүлдэг Сөүл-Улаанбаатарын чиглэлд ийнхүү чөлөөт өрсөлдөөний салхи сэвэлзсэнээр тийзний үнэ бодитоор хямдрах боломж бүрдэж байгаа юм. Үүнээс гадна Монгол улсын аялал жуулчлалын салбарт мэдэгдэхүйц эерэг нөлөө үзүүлж, зорчигч урсгал нэмэгдэнэ гэдгийг албаны хүмүүс онцлов. 

Өмнө нь энэ чиглэлд долоо хоногт зургаахан нислэг үйлддэг, монополь байдал олон жил ноёрхож байв. Уг нь мэргэжилтнүүдийн тооцоогоор долоо хоногт 18-22 хүртэлх тоогоор нислэг үйлдэх бодит шаардлага бий гэдэг. Солонгос, Монголын талаас нэг нэг компани монополь эрх эдэлж байсан өнгөрсөн 30 шахам жилд аялал жуулчлалын оргил ачааллын үед нислэгийн тийзээ хоёр сараар хүлээх нь ердийн үзэгдэл байлаа. Энэ чиглэлд чөлөөт өрсөлдөөн бий болсноор нислэгийн тийзний 20-40 хувиар хямдрах боломжтой гэдгийг албаны хүмүүс мэдэгдсэн.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл худалдаалж буй цэгүүд

ичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сурагч, оюутнуудын хичээлийн хэрэгсэл,...

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг маргааш олгох хуваарь гарчээ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас, энэ сард олгох нийгмийн...

Б.Баяржаргал пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Сан Сити хотод пауэрлифтингийн...

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна

2026-2027 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид...