Ханой хот Трамп, Ким нарыг хүлээн авахад бэлэн болжээ

Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 27, 28-нд Вьетнамын Ханой хотод болно.

Хойд солонгосын тэргүүн  амралтын өдөр хуягласан галт тэргээр Ханой хотыг  зорин нутгаасаа гарсан бөгөөд АНУ-ын  ерөнхийлөгч Доналд Трамд  хувийн онгоцоороо Вьетнамд газардах юм.

Вьетнамын Засгийн газар олон улсынхны анхаарлын төвд байгаа энэ уулзалтын  бэлтгэлийг хангаж дууссанаа өнөөдөр мэдээллээ.

 

Тэд хоёр орны тэргүүн нарын хоёрдугаар уулзалт Ханой хотын төвд байх Засгийн газрын ордонд болно гэж зарим эх сурвалж мэдээлсэн бол зарим нь “Metropole” зочид буудалд болно гэж мэдээлээд байна. Цэргүүд Засгийн газрын ордон болон “Metropole” зочид буудлын орчимд хамгаалалтад гарч,  металь илрүүлэгчээр ойр орчмыг нь самнан шалгасан талаар Ройтер агентлаг мэдээлэлдээ дурджээ.

Ямартай ч хойд солонгосын тэргүүн  өнөөдөр Ханойд хөл тавих бөгөөд түүнийг Хятадын  хил дээрээс тосч авч, машинаар Ханой хүргэхээр  төлөвлөн замны хөдөлгөөнийг хааж, 100 гаруй цэрэг Донг Данг төмөр замын буудлын орчим хамгаалалтад  гарсан байна.

Албаны хүний мэдээлснээр тус улс энэ уулзалтын бэлтгэлд 10 хоног зарцуулжээ. Уулзалтын үеэрх аюулгүй байдлыг бид дээд зэргээр хангасан гэж Вьетнамын Гадаад хэргийн орлогч сайд мэдэгдсэн  байна.

Мөн тус уулзалтыг сурвалжлахаар дэлхийн 40 орны 3000 орчим сэтгүүлч Ханойд ирэхээр хүсэлтээ гаргасан байна.

 

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана

Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах, нийтийн...

Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 10 дугаар...

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60...