Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун, Ц.Сандуй нарыг МАН-аас хөөжээ

Эрх баригч МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралдаж Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарыг МАН-ын гишүүнээс түдгэлзүүлсэн. Энэ талаар МАН-аас мэдээлэл хийлээ. МАН-ын хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатар хэлэхдээ “МАН-ын Хянлатын ерөнхий хороо өчигдөр хуралдаж 4-5 асуудал хэлэлцсэн. Хяналтын хорооны гишүүдйг томилох, энэ онд хийх ажил, намын гишүүнээс түдгэлзүүлсэн талаар хуралдсан. Ц.Сандуйд 60 тэрбумын гэх асуудалд намын нэрийг холбогдуулсан нь МАН-ын дүрмийг зөрчиж, намын нэр хүндэд сэв суулгасан гэдэг үндэслэлээр хариуцлага тооцсон. С.Мөнхчулууныг ашиг сонирхолд автаж, намын удирдах шатны шийдвэр зөрчсөн мөн намаас гарсанд тооцсон байгаа. Тэднийг намаас хөөх, түдгэлзсэн бус намаас гарсанд тооцож байгаа гэлээ.

Харин намаасаа хөөгдсөн С.Мөнхчулуун “МАН-ын Хяналтын хорооноос гаргасан өчигдрийн шийдвэр шударга байсангүй, гишүүдээ ялгаварлалаа.  Хуулиараа олгогдсон бүрэн эрхийн дагуу би хотын даргад нэрээ дэвшүүлж өрсөлдсөн. Намайг Удирдах зөвлөлийн шийдвэрийг зөрчсөн гэж үзсэн юм билээ. Би нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн хувьд хотын даргад дахин нэр дэвшиж өрсөлдөнө” гэлээ. МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатар нэгэнт намаас гарсанд тооцсон учраас С.Мөнхчулуун хотын даргад өрсөлдөх эрхгүй. Намаас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн юм. 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцалж хосууд хүссэнээрээ олон хүүхэдтэй...

Л.Энх-Амгалан: Оюутан залуус хөдөлмөр эрхэлбэл НДШ-ээс чөлөөлнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Нийгмийн даатгалын багц...