KFC-ийн хоёр ажилтан цусан суулга өвчний халдвартай байжээ

Зайсангийн KFC салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлогод  орж ХӨСҮТ-д 40 гаруй хүн эмчлүүлж байгаа. Хордлогын талаарх лабортарорийн шинжилгээний хариуг өнөөдөр олон нийтэд мэдээлэхээр мэргэжлийн хяналтын  байгууллагаас мэдэгдсэн.  Тэгвэл  өчигдөр оройн нийслэлийн шуурхай хурал дээр уг  асуудлын талаар хэлэлцэж шинжилгээний хариуг танилцуулсан байна.
Уг  хариугаар Зайсан  салбарын хоёр ажилтан нь цусан суулга өвчний халдвартай гэсэн дүгнэлт гарчээ. Тэд  эрүүл ахуйн бичиг хуурамчаар  бичүүлж ажилд  орсон тул тул эрүүгийн хэрэг үүсгэхээр  болсон байна.  Мөн уснаас нь өвчин үүсгэгч бактери илэрсэн, бүтээгдэхүүний дээж, материалууд нь өвчин үүсгэгч бактеритай гэсэн лабораторийн хариу гарчээ.
Энэ талаар 10,30 цагаас НМХГ-аас мэдээлэл өгөх юм байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...