Яармаг-Сонгино, Багануур, Тэрэлж орчмоор -36…-38 хэмтэй хоножээ

Өчигдөр өдөр агаарын температурын хувьд баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 1-7 градусаар хүйтэрч, бусад нутгаар 1-8 градусаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх,  Идэр, Тэс голын хөндий, Хангайн уулархаг нутгаар -28…-34 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8…-16 градус, бусад нутгаар -18…-24 градус хүйтэн байв.

 Харин шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгаар 1-7 градусаар хүйтэрч, бусад нутгаар 1-7 градусаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр Тэс голын хөндийгөөр -42…-47 градус, Хүрэн бэлчир орчим, Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг-Үр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -32…-40 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -18…-26 градус, бусад нутгаар -27…-31 градус хүйтэн хонолоо.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруун хойноос 3-8 м/с. өдөртөө -16…-18 градус, шөнөдөө Яармаг-Сонгино, Багануур, Тэрэлж орчмоор -36…-38 градус, бусад хэсгээр -27…-29 градус хүйтэн байлаа.
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...