Сурагч байхдаа анхны программаа зохиожээ
Тэрээр 12 настай байхдаа мессежний программ зохиож байжээ. Шүдний эмч аавдаа өвчтөн ирсэн гэдгийг шуурхай дамжуулах зорилготой уг программаа тэрээр ZuckNet хэмээн нэрлэсэн байна.
Тэр өнгөний сохор эмгэгтэй
Фэйсбүүкийг зохиохдоо яагаад заавал хөх өнгийг сонгосон юм бол гэж та бодож үзсэн үү. Тэгвэл энэ нь санаандгүй ч сонголт биш. Ноён Марк улаан, ногоон өнгө ялгадаггүй бөгөөд өнгөний сохор гэх харааны эмгэгтэй ажээ.
Фэйсбүүкийн эзэн мандарин хэлтэй
Тэрээр багаасаа эртний хэл сонирхдог байсан бөгөөд латин хэлтэй, мөн мандарин хэлээр ярьдаг байна.
Тэр тийм ч өндөр биш
Марк 170 орчим см өндөртэй. Гэвч зурган дээр хавьгүй өндөр мэт гардаг бөгөөд нуруугаа үргэлж цэх байлгадаг нь өндөр харагддагийнх нь нууц гэж үздэг.
Фэйсбүүкээ худалдах санал
Маш олон томоохон компаниуд түүнийг фэйсбүүкээ худалдахыг санал болгосоор ирсэн ч тэрээр нэгийг нь ч хүлээж аваагүй байна. Тухайлбал, NewsCorp, MySpace, Viacom, Yahoo, NBC, Microsoft/хоёр удаа/ and Google зэрэг компаниуд түүнд санал тавьсан байна.
Цукерберг эхнэртэйгээ 00-д анх танилцжээ
Цукерберг эхнэр Присциллатайгаа Харвардын нэгэн бүлгэмийн үдэшлэг дээр, тэр дундаа ариун цэврийн өрөөний үүдэнд дугаарлаж зогсохдоо анх танилцсан гэдэг.
Стив Жобсын шүтэн бишрэгч
“Apple” компанийг үүсгэн байгуулагч Стив Жобс бол түүний хүндлэн биширдэг байсан нэгэн. Тэрээр анхны нэрийн хуудас дээрээ Стивийн “I’m CEO, bitch.” гэсэн үгийг бичиж байжээ.
Тэр жиргээч
Нийгмийн бас нэгэн томоохон сүлжээ болох твиттерт тэр нэглдсэн. Гэхдээ идэхитэй биш. 2009 оноос хойш 19 удаа л тэрээр жиргэжээ.
Маркын алдартай нохой
Марк Унгарын хоньч нохойтой. Тэр дэлхийн хамгийн азтай, алдартай нохой гэж болно. Учир нь тэрээр фэйсбүүкт 2 сая лайктай өөрийн фэн хуудастай цорын ганц нохой юм.
Фэйсбүүкээ хөтлөхөд нь түүнд 12 хүн тусладаг
Фэйсбүүктээ зураг пост оруулах, комментууд хянах зэрэгт тусладаг 12 хүнтэй баг түүнд туслан ажилладаг байна.
Түүний гарын үсэг бүхий цамц ямар үнэтэй вэ?
Маркын саарал футболка, цэнхэр жинсэн өмд, малгайтай цамц, NIKE пүүзийг та санаж байгаа байх. Яагаад гэвэл тэрээр өдөр бүр л ийм хувцастай байдаг. энэ энгийн хувцаслалтынх нь талаар түүнээс асуухад, би амьдралаа энгийн хялбар байлгахыг хүсдэг. ажилдаа хэрхэн амгийн сайн нь байх вэ гэдгээс бусад зүйлд би санаа зовж, шийдэл олох гэж цаг үрмээргүй байдаг гэсэн байдаг. Дашрамд дурдахад CEO-ийн дүр төрхийг дуурайя гэвэл Италийн дизайнер Brunello Cucinelli-ийн бүтээсэн саарал футболка нь 300-400 долларын үнэтэй байдаг гэсэн шүү.
Түүнийг блоклох боломжгүй
Фэйсбүүкт та Марк Цукерберг, Присцилла Чан нарыг блок хийх боломжгүй. Та блок гэсэн товчийг дарж болох ч энэ профайлыг блоклох боломжгүй гэсэн хариуг авах болно.
Аюулгүй байдлын аварга зардал
2017 онд гэхэд тэрээр аюулгүй байдалдаа 7,3 сая доллар зарцуулсан гэсэн тоо бий. Аялалд хувийн онгоцоороо явахад хамгийн гол зардлууд гарах буюу нийт зардлын 80 орчим хувийг үүнд зарцуулсан гэсэн судалгаа байв. 2016 онд 4,9 сая долларыг аюулгүй байдалдаа зарцуулжээ.
Үнэтэй машинд хорхойтдоггүй CEO
Бусад баячуудын адил үнэтнй тансаг унаанд тэрээр хорхойсдоггүй. Тэрээр 30,000 долларын үнэтэй Acura TSX болон Volkswagen Golf GTI гэсэн машин унадаг байна.