Буурал найрагч П.Бадарчид төрийн соёрхол хүртээхээр болжээ

Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн соёрхол хүртээхээр болжээ. Шагнал гардуулах ёслолыг Сар шинийн баярын өмнөх өдөр буюу битүүний өдөр Төрийн ордонд зохион байгуулах тов гарсан байна.

Яруу найрагч П.Бадарч 1960 оноос уран бүтээлээ эхэлж “Морьд”, “Есөн эрдэнийн орон”, “Алтан тоос”, “Зургаан мөнгөн мичид”, “Ширхэг цагаан сувд”, “Хэрлэн”, “Би энэ байна”, “Намрын хонгор салхи” зэрэг яруу найргийн 10 гаруй ном хэвлүүлжээ. Тэрээр 1981 онд “Эх орны хилээс эх орондоо хэлэх үг”, “Байтагийн чулуу”, “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”, “Цэрэг эх орны дуулал” дууны шүлгээрээ Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, 1988 онд “Есөн эрдэнийн орон” найраглалаараа Д.Нацагдоржийн шагнал, 1999 онд Соёлын гавьяат зүтгэлтэн, 2005 онд Ардын уран зохиолч цол тус тус хүртсэн юм. П.Бадарч найрагч 1987 онд “Тэмээ” шүлгээрээ “Болор цом” хүртэж байв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...