Ц.Батчулуун гавьяатын найр нижгэр боллоо

Хонгор нутгийн отгон гавьяатуудыг түүчээлж шатрын их мастер, Алдар спорт хорооны тамирчин, “Чингис” шатрын клубын дасгалжуулагч Цэгмэдийн Батчулуун цолны найраа энэ сарын 19-ний өдөр нижгэр тэмдэглэлээ. Оюуны их спортоор 26 жил тасралтгүй хичээллэсэн шинэхэн гавьяат 32-хон насандаа төр, түмнийхээ хайр хүндэтгэлийг ийнхүү хүлээсэн юм.

Түүний гавьяат цолны мялаалгад олон хүндтэй зочид уригдсаны дотроос ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ардын уран зохиолч Т.Галсан, Алдар спорт хорооны дарга Г.Өсөхбаяр, Цэцийн гишүүн Н.Чинбат, МУГЖ М.Баярмагнай нарыг онцолж болох юм. Түүнчлэн Баянхонгор аймгийн нутгийн зөвлөл , Монголын шатрын холбоо, Чингис чесс клуб , Гэрэлт тайёо ХХК-ийн төлөөллүүд хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүлэв.

МУГТ , ОУМ П.Жигжидсүрэнгийн гарын шавь Ц.Батчулуун гавьяат Монголын шатарчдын олон улсын чансааг 2006 оноос хойш одоог хүртэл 12 жил тасралтгүй тэргүүлсээр байна. Тэрбээр 2017 оны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд шагналт 5-р байрт орсон бөгөөд Монгол Улсаас ШАТРЫН ДЭЛХИЙН ЦОМ-д өрсөлдөх анхны эрэгтэй шатарчнаар шалгарч, Монголын шатрын спортын түүхэнд цоо шинэ хуудас нээсэн билээ. Олон улсын чансаагаа 2571 болгож, өөрийн болон улсынхаа чансааны рекордыг дахин шинэчилсэн нь саяхан.

Баянхонгор аймагт “Их Мастер Ц.Батчулууны нэрэмжит” өндөр зэрэглэлтэй шатарчдын “Шаргалжуут 2016” тэмцээн амжилттай зохион байгуулагдсан бөгөөд оюуны их спортын ноён оргил өөд араасаа олон сайн шавь нарыг бэлтгэж, Монголын шилдэг шатарчдын эгнээг өргөтгөсөөр явна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг...

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай...

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...