АН-ын бүлэг УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулж эхэллээ

  • УИХ өөрөө тарах шийдвэр гаргах тухай тогтоолын төслийг боловсруулж, дэмжиж буй гишүүдийн гарын үсгийг зуруулах самбарыг чуулганы хуралдааны үүдэнд байрлуулж буйтай холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр /2019.01.10/ мэдээлэл хийлээ.

    Улс төрийн одоогийн үйл явцтай уялдан Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн шийдвэрийн дагуу УИХ-ыг нэн яаралтай тарааж, ээлжит бус сонгуулийг зарлан хуралдуулах талаар тогтоолын төслийг санаачлан боловсруулж, гишүүдийн дэмжлэгийг авч УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэр гаргасан. Гаргасан шийдвэртэй холбоотойгоор өчигдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг дахин ээлжит бусаар хуралдаж, хоёр тогтоолын төслийг боловсруулж, Ардчилсан намын бүлгийн долоон гишүүн одоогоор  гарын үсэг зурсан.  Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийн дагуу УИХ өөрөө тарах юм бол нийт гишүүдийн гуравны хоёрын саналыг авч байж тогтоолын төсөл өргөн баригдах учиртайг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга мэдээллийнхээ эхэнд онцоллоо. Түүнчлэн “өнөөдрийн УИХ Засгийн газрын хоорондын үл ойлголцол бодит байдлаасаа хэтэрч, тэмцлийн хэлбэрт шилжсэн нь үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй байгаа учраас УИХ хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзэж байгаа.

Хоёрдугаарт, УИХ-ын гишүүд нь өөрсдөө албан тушаал, авлигын гэмт хэрэгт холбогдож, сахилга хариуцлагын олон төрлийн алдаа гаргаж, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим зөрчилдөж байна. Гуравдугаарт, олон нийтийн байгууллагын гаргасан судалгаагаар УИХ-ын нэр хүнд маш доод хэмжээнд хүрч тарах нь зүйтэй гэсэн хувь наян хувийг эзэлж байна. Ард иргэдийн итгэлийн алдсан энэ байдал нь төрийг төлөөлж эрх мэдлээ хэрэгжүүлэх чадваргүй болсны нотолгоо гэж бид харж байна. Сүүлийн үед УИХ хуралдахгүй хоёр сар болж байна Засгийн газрын гурван сайдын асуудлыг хуулийн хугацаанд хэлэлцэхгүй байгаа нь энэ УИХ хууль зөрчиж байгаа хамгийн энгийн жишээ. Тиймээс УИХ өөрөө тарах тогтоолын төсөл боловсруулж буйгаа мэдээлж байна.”гэв.

Энэ тогтоол гарах юм бол ээлжит бус сонгуулийг зарлах тогтоол батлагдана. Тиймээс ээлжит бус сонгуулийг зарлан хуралдуулах тогтоолын төслийг хамтад нь өргөн барьж байгаа ч мэдэгдлээ. Хэрэв ээлжит бус сонгуулийн товыг зарлан хуралдуулахаар бол 16 тэрбум төгрөгийн зардал гарах юм байна. Үүнийг Засгийн газар УИХ төсвийн тодотгол хийх бүрэн боломжтой аж.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуулатад хариуллаа.

-Хэрэв гишүүдийн гарын үсэг бүрдэхгүй бол яах вэ?

Бүрдэхгүй бол яах ёстойгоо ярилцаж дараагийн акцыг хийнэ. Гарц байгаа.

-Гишүүдийн гарын үсгийн цуглуулах самбар ямар хугацаанд байрлах бэ?

-Энэ самбар ажлын цагаар байнга байрших болно. Гишүүдийн ордог, гардаг зам дээр байршиж байгаа учир гишүүд гарын үсгээ зурах байх гэж бодож байна.

-Гишүүдтэй гарын үсэг зурах эсэх талаар нь ярилцаж үзсэн үү. Гарын үсэг зурах магадлал хэр байгаа вэ?

-Бид гишүүдтэй ярилцсан зүйл байхгүй. УИХ өөрөө тарах асуудалд УИХ-ын гишүүд өөрсдийнхөө итгэл үнэмшлээр гарын үсэг зурах ёстой. Түүнээс танай, манай талцлын ойлголт энд байх ёсгүй.

-УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат УИХ-ын тараах асуудлаар гишүүдийн гарын үсгийг авч байгаа. Одоогоор 15 гишүүн гарын үсэг зурсан байгаа гэсэн. Тэр асуудал тусдаа юу?

-Хэрвээ Ж.Мөнхбат гишүүний бланк дээр гарын үсэг зурсан гишүүд итгэл үнэмшил нь үнэхээр байгаа бол энд ч гарын үсгээ зурж болно. Би бол зурах байх гэж найдаж байгаа.

-Парламентын үйл ажиллагааг гацаанаас нь гарах хэд хэдэн асуудал яригдаж байна. Бүлгийн хувьд аль асуудлыг дамжиж байна вэ?

-Манай улс эрх зүйт төртэй улс. Тэгвэл эрх зүйт төртэй ард түмэн бүх асуудлыг эрх зүйн хүрээнд шийдэх ёстой. Тиймээс бүх асуудлыг эрх зүйн хүрээнд нь шийдэх нь хамгийн зөв шийдэл. Үнэхээр УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа болохгүй болихсон, ард түмний бухимдал дээд цэгтээ хүрчихсэн байгааг хэн ч үгүйсгэхгүй. Гэхдээ УИХ-ын гишүүд бид энэ танхимдаа хуулийн хүрээнд асуудлаа өөрсдөө шийдэх чадвар байх ёстой. Энэ нь өөрөө төрийн байгууллагууд болоод УИХ-ын дархлааг баталгаажуулах хамгийн энгийн бөгөөд ойлгомжтой тод жишээ болно

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...