“Чамайгаа санана” дууны цэнгүүн болно

Увс аймгийн Цагаанхайрхан сумын харьяат, яруу найрагч Чойжилсүрэнгийн Нандинцэцэг дууны цэнгүүнээ ирэх гуравдугаар сарын эхээр олны хүртээл  болгохоор төлөвлөжээ. Баруун бүсийн “Алтан дуулга” яруу найргийн наадмын тэргүүн шагналт, “Төгс баясгалант Хан Хөхүйн өргөмжит” яруу найрагч тэрээр багаасаа л “Хүрэл тулга”, “Уран жиргээ”-д амжилттай оролцож явсаар нэг л мэдэхэд эдүгээ цагийн Монголын дууны яруу найргийн нэгэн шаггүй төлөөлөгч болж орхисон нь нэгэн юм.
Түүний 2007 онд бичсэн СТА Ц.Дашзэвэгийн аялгуу “Чамайгаа санана” дууг гавьяат жүжигчин Т.Баясгалан дуулсан нь ёстой л хит болж байв. Үүнээс хойш Ч.Нандинцэцэг олон түмний сэтгэл зүрхийг эзэмдсэн 60 гаруй дууны эзэн болжээ. Тухайлбал, дуучин Д.Намсрайноровын “Дүүмэдхэн”, Гансувдын “Ганцхан чамаар гангармаараа”, Н.Улсболдын “Хаан уул Хан Хөхүй”, Э.Чулуунчимэгийн “Нандин хурим”, Д.Ганзоригийн “Зүрхэн хайр”, Ноён Бондгорын “Амьдрал”, “Гурван бүдүүн”-ий Шагайгийн “Дурлал гоо бүсгүй”, В.Баттулгын “Хангайн хүүхнүүд”, Б.Энхрийн “Сэтгэл минь хувирахгүй”..
Нандин хайрын дуунууд цэцэглэсээр байнам. Богино долгионы радиогоор дээрх дуунууд ямагт тэргүүлсээр буй нь түүний дууны чансааг илтгэх. Гуравдугаар сарын эхээр “UB Palace”-т болох түүний дууны цэнгүүнийг олон хүн өнөөдрөөс эхлэн тэсч ядан хоног тоолон хүлээх буй за. Яагаад гэвэл Ч.Нандинцэцэгийн дууны яруу найраг нь нандин эрхэмсэг ажгуу.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...