Дүнжингарав худалдааны төвийг НӨАТ болон татварын хуулийг хэрэгжүүлэгч “Жишиг төв“ болгоно

Татварын хуулийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхээр ТЕГ-ын Татварын орлогын газрын даргын баталсан “Татварын хуулийг хэрэгжүүлэгч жишиг худалдааны төв” ажлын хүрээнд Дүнжингарав худалдааны төвийг “Жишиг төв” болгон ажилуулахаар өнөөдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн татварын газрын дэд дарга Г.Энхжаргал, “Гэрэгэ системс” ХХК-ий гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбат, Голомт банкны ezpay брендийн бизнес хөгжил хариуцсан захирал Б.Амарцогт болон бусад албаны хүмүүс оролцлоо.

НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын ерөнхий төлөвлөгөөний дагуу төвлөрсөн зах, худалдааны төвд үйл ажиллагаагаа явуулж байгаа бизнес эрхлэгч, хувь хүн, хуулийн этгээдийг төлбөрийн баримтын нэгдсэн системд холбох ажлуудыг зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд Дүнжингарав худалдааны төвийг НӨАТ-ын болон Нийслэл хотын албан татварын хуулийг хэрэгжүүлэгч “Жишиг төв” болгох ажил өнөөдрөөс эхэлж байна. 2018 онд НӨАТ-ын төрлөөр төсөвт төвлөрүүлсэн орлогын хэмжээ урьдчилсан байдлаар 730 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн жилийхтэй харьцуулбал 100 гаруй тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. Өнөөдөр И-баримтаа бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авах, азтан болох нь бидний амьдралын нэгэн хэмнэл болжээ. 2017 онд НӨАТ-ын буцаан олголтонд 35,5 тэрбум төгрөгийг өгч байсан бол 2018 оны урьдчилсан байдлаар 78,1 тэрбум төгрөгийг олгохоор байна. Ийнхүү иргэдийн идэвх сэргэж, баримт олгодог байгууллагуудыг сонгон үйлчлүүлж байгаа хэдий ч хуулийн хэрэгжилтийг сайжруулах шаардлагатай байна. Хуулийн хэрэгжилтийг сайжруулахад төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуй нэгжийн идэвхи, оролцоо хамгийн чухал. Дүнжингарав худалдааны төв жишиг төв болсноор иргэд ая тухтай газраар үйлчлүүлж, НӨАТ-ын баримтаа авах бүрэн боломжтой болж байна. Цаашид олон зах, худалдааны төвд энэхүү жишгийг нэвтрүүлнэ.

Татварын ахлах улсын байцаагч В.Баяраа

Өмнө нь зах худалдааны төвүүдэд И-баримт олгох шаардлагыг удаа дараа тавьж байсан боловч төдийлөн үр дүнд хүрэхгүй байсан. Тиймээс бид Дүнжингарав худалдааны төвийг “Жишиг худалдааны төв”-өөр сонгон ажиллуулж байна. Тус худалдааны төв нь нийт 1000 гаруй худалдаа үйлчилгээний цэгтэй бөгөөд 2018 оны 12 дугаар сар 14 өдрийн байдлаар 35 ААН, 385 иргэн нийт 1051 худалдаа үйлчилгээний цэгийг бүртгээд байна. Удирдамжийн хүрээнд Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоо, Голомт банк ХХК, Гэрэгэ системс ХХК зэрэг байгууллагатай хамтран дээрх иргэн, ААН-ийг системд холбох, баримт олгуулах ажлыг энэ сарын 08-наас 2019 оны 01 дүгээр сарын 31-нийг дуустал хугацаанд хийнэ.

Иргэдийн хувьд аж ахуй нэгжүүдээс баримтаа нэхэж, шаардаж авах хэрэгтэй. Тэгснээр тус баримтаараа сугалаанд оролцох, буцаан олголтоо авах боломжтой болно. Улсын хэмжээнд 2017 онд 150 мянган иргэн НӨАТ-ын сугалааны азтан болсон. Эдгээр хүмүүсийн 129 мянга нь Улаанбаатар хотын иргэн. Энэ хонжворт 5 тэрбум 783 сая төгрөгийг өгсөн. Харин 2018 оны эхний 10 сарын байдлаар 197 мянган хүн азтан болж, 15 тэрбум 250 сая төгрөгийг төлөөд байна. Буцаан олголтын хувьд 2016 онд 35 тэрбум төгрөг, 2017 онд 77 тэрбум төгрөгийг буцаан олголт хийсэн. Эдгээр тоон үзүүлэлтүүдээс харахад И-Баримтыг шивж байгаа аж ахуй нэгж, сугалаанд орж байгаа хүмүүсийн идэвхи нэмэгдсэн байгаа нь харагдаж байна. Зарим ААН ПОС-ын машиныг үнэтэй тул авах боломжгүй гэх хариултыг өгдөг. Тэгвэл  “Гэрэгэ” аппликейшин, Голомт банкны уян хатан төлбөрийн нөхцөлтэй ПОС-ын машиныг ашиглах боломжтойг хэлмээр байна.

“Гэрэгэ системс” ХХК-ий гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбат:

Төр оршихуйн утга учир болсон татварын албаны ажил гэдэг бол их нүсэр. Тиймээс энэ хариуцлагатай ажилд биднийг дэмжиж, хамтран ажилласан ТЕГ болон Нийслэлийн татварын газарт талархал илэрхийлье. “Гэрэгэ” аппликейшиныг өнөөдөр бид үйлчилгээнд нэвтрүүлээд байна. Одоогийн байдлаар хоёр аппликейшин хэрэглээнд нэвтэрсэн. Нэг нь иргэдэд зориулсан бол нөгөө нь худалдаа эрхлэгчдэд зориулагдсан. Эдгээр аппликейшины тусламжтайгаар  НӨАТ-ын баримтыг шилжүүлэх, шивэх боломжтой. Тус апплейкишин нь иргэний үнэмлэхээр таньж, НӨАТ-ын санруу нь бичилтийг хийх юм. Иргэдийн хувьд утсан дээрээ программаа татаж суулгаснаар заавал татварын газарлуу очих шаардлагагүй болох юм.

Өдөрлөгийн үеэр Нийслэлийн татварын газрын НӨАТ-ын ажлын баг, Татвар төлөгчтэй харилцах хэлтэс болон БЗД-ийн Татварын хэлтсийн улсын байцаагч нар татвар төлөгчдийн ажлын байранд сурталчилгаа зохион байгуулж, зөвлөгөө өгч ажиллах юм.

1 сэтгэгдэл

  1. Thanks for some other excellent post. Where else may anybody get that type of info in such a perfect approach of writing? I’ve a presentation subsequent week, and I’m at the search for such info.

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...