СӨХ конторууд цэвэр усны насосуудыг шөнө унтрааснаас зэвтэй ус гардаг

Цоргоноос зэвтэй ус гоожиж буй талаар гомдлыг орон сууцны оршин суугчид гаргах тохиолдол түгээмэл  байдаг. Тэгвэл энэ талаар гомдлыг хаана,  хэнд хаяглан гаргаж болох талаар  УСУГ-аас тодруулсан юм.

УСУГ-ын мэргэжилтний хэлснээр зэвтэй ус гарна гэдэг нь их хэмжээний зэв ховхролттой ус байна гэсэн үг бөгөөд  ийм тохиолдолд та өөрийн оршин суугаа орон сууц байшин хариуцсан контор, СӨХ-д мэдэгдэх хэрэгтэй юм байна.

УСУГ-аас үйлчилгээ үзүүлж байгаа цэвэр ус нийлүүлэх дамжлагууд байнгын хяналтан доор шинжилгээ стандартыг мөрдөж, ариутгагдсан байдаг. Мөн манай төв шугам хоолойнууд өндөр даралттай байнгын эргэлтэнд байдаг тул усны хоолойд үүссэн зэвэнд ховхролт явагддаггүй. Манай төв шугамнаас та бүхэнд ус дамжуулан хүргэдэг таны оршин суудаг байрны ашиглалтыг хариуцсан сөх ОСНААКонторын үйл ажиллагаанаас усны насос унтраах, усаа хааж олон цагаар шугамыг хуурай байлгах, мөн шаардлага хангаагүй шугам залгаа хийх зэрэгээс үүдэж зэв ховхролт үүсдэг. Зэвийг нойтон шавартай зүйрлэвэл бороонд норсон нойтон шавар наранд хатаж, салхинд тоос болон бужигнахтай адил үзэгдэл юм.  Орон сууц ашиглалт хариуцсан СӨХ конторууд байрны цэвэр усны даралтын төхөөрөмж цахилгаан насосуудыг тог хэмнэх үүднээс хэрэглэгчид унтаж амрах шөнө оройн цагаар зогсоож, өглөө нээж ажиллуулсанаар усгүй хуурай болсон цэвэр усны шугаманд зэв ховхорч хэрэглэгчийн цоргоноос гоожих тохиолдол их гардаг гэж тэрээр нэмж тайлбарлалаа.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...