Украин дайны байдал тогтоолоо

Өнгөрсөн ням гаригт Украины гурван хөлөг онгоц улсын хил давж, ОХУ-ын нутаг дэвсгэрт нэвтэрсэн. ОХУ-ын талаас зогсохыг шаардсан шаардлагыг хөлөг онгоцныхон тоогоогүйгээс  зэвсэг хэрэглэн хөлөг онгоцуудыг саатуулсан бөгөөл эдүгээ онгоцууд Керчид байгаа юм. Энэ  талаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “өдөөн хатгалга” хэмээн хэлсэн  байдаг. Тэгвэл  Крымын эргийн ойролцоо болсон асуудалтай холбоотойгоор Украины дээд рад өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар дайны байдал тогтоох шийдвэр баталжээ. Украины Ерөнхийлөгч Петр Порошенко энэ хуулийн төслийг оруулсан байна.  Энэ шийдвэрийг Дээд радын 298 депутат дэмжжээ. Тус тогтоол цохилт ирж болзошгүй хэмээн үзэж буй Орос, Молдавтай хиллэдэг нутаг, түүнчлэн Хар болон Азовын тэнгисийн эргийн дагуух  гурван бүс нутаг хамаарах ажээ.

“Керчийн хоолойд болсон энэ өдөөн хатгалгад Украины тусгай албадын ажилтнууд оролцсон. Усан цэргүүд болон хөлөг онгоцонд байсан Украины аюулаас хамгаалах албаны бүрэн эрхт төлөөлөгчийн өгсөн мэдүүлэг үүнийг харуулж буй. Тэд хил зөрчсөнөө мэдэж байсан, ингэх тушаал өгсөн гэдгийг нотолсон ” гэж ОХУ-ын тал үзэж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...