Сурлага, амжилтаараа манлайлсан 28 оюутанд тэтгэлэг олгов

Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх их дээд сргуулийн 1-6 дугаар дамжааны 28 оюутанд өөрийн нэрэмжит тэтгэлгээ олгов. Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа үеийн нөхдөө манлайлж буйгаар нь эдгээр оюутнуудыг шалгаруулж, батламж тэмдэг, мөнгөн тэтгэлгийг гардуулсан юм.

Шинжлэх ухааны туршилтыг өөрийн оронд болон гадаад улсад амжилттай хийсэн, шинэ бүтээгдэхүүний гэрчилгээ авсан, эрдэм шинжилгээний олон ажил хийсэн, дүүрэг, улсын мэргэжлийн олимпиадад амжилттай оролцсон, олон нийтийг хамарсан эерэг хандлага бий болгох зорилготой томоохон аян зохион байгуулсан, хүнд өвчтөй иргэдэд эмчилгээний зардал олох хандив хуримтлуулах ажлыг амжилттай явуулсан зэрэг эдгээр оюутан тус бүр хичээл зүтгэл гарган суралцахын зэрэгцээ нийгмийн идэвхтэй ажил өрнүүлжээ.

Дэлхийн улс орнуудын хөгжил дэвшлийн гол хүч нь өндөр мэдлэг, боловсрол бүхий залуучууд байсаар ирсэн. Тиймдээ ч манай Засгийн газар зөв зохистой бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх замаар залуучуудын хөгжлийг хангасан ээлтэй, тааламжтай орчинг бүрдүүлэхэд онцгой анхаарч байна.

Та бүгдийн амжилтаар өнөөдөр эцэг эх, гэр бүлийнхэн, багш сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагчид тань бахархаж байгаа. Үр хүүхдээ зөв өсгөн хүмүүжүүлсэн, шавь нараа чадварлаг болгон дадалжуулсан хүмүүстээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье хэмээн Ерөнхий сайд хэлээд шударга нийгмийг цогцлоох, тогтвортой хөгжлийг манлайлах, шинэчлэлийг түүчээлэх эрхэм үүргээ бүрэн ухамсарлан ойлгож, эрдэм мэдлэг, авьяас чадвар, хичээл зүтгэлээ шийдэл болгон дэлгэрүүлээрэй хэмээн оюутан залууст захилаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

А.Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх захирамж гарган, Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг...

Голын эрэг дээр амарч байсан иргэдийг хутга тулган дээрэмджээ

Голын эрэг дээр амарч байсан иргэдийг хутга тулган дээрэмдсэн...

Аутизмын хүрээний эмгэгийг эрт илрүүлж оношлох боломжтой боллоо

АУТИЗМЫН ХҮРЭЭНИЙ ЭМГЭГИЙН ОНОШИЛГООГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧЛЭХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ Монгол...

В.Путин хамгийн орчин үеийн зэвсгийн системийг бий болгоход анхаарлаа хандуулна гэв

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин энэ сарын 11-ний өдөр 2027-2036 он...