Олимпийн гудамжны замын зорчих хэсгийг ирэх гуравдугаар сар хүртэл нээхээр боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч өнөөдөр “Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих” төслийн барилгын ажлын явцтай танилцлаа. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй уг гүүрийн ажлын гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20-р товчоо групп, зөвлөхөөр “Ростов” ХХК ажиллаж байгаа юм.

Гүүрийн ажил нь өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн. Өнөөдрийн байдлаар барилгын ажил графикаасаа 3 хувиар давсан буюу 43 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэдгийг гүйцэтгэгч компанийн удирдлагууд хэлж байв.

Үүнээс гадна өвлийн улиралд гүүрийн бүтээн байгуулалтын ажил завсарлаж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд Нарны замаас Олимпийн гудамж руу ордог хэсгийн хөдөлгөөнийг ирэх оны гуравдугаар сар хүртэл түр нээхээр болж байгаа гэв.

Гүүрийн барилгын ажил арванхоёрдугаар сарын эхнээс түр зогсч байгаа юм байна. Үүнтэй холбогдуулан олимпийн гудамжны замыг ирэх оны гуравдугаар сар хүртэл түр нээхээр болсон талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Хүйтний улиралтай холбогдуулан ирэх сарын 15-наас 2019 оны гуравдугаар сар хүртэл барилгын ажил түр завсарлах гэж байна. Энэ хооронд Олимпийн гудамжны зорчих хэсгийг түр нээнэ. Олимпийн гудамжаар урагшаа чиглэлд явж буй тээврийн хэрэгсэл нарны зам руу орж баруун эргэх, нарын замаас Олимпийн гудамж руу зүүн эргэх зэрэгт Замын цагдаагийнхантай хөдөлгөөний зохицуулалт хийхээр тохиролцоод, бэлтгэл ажил дууссан. Түр зам барьсан” хэмээн ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп гар утас, компьютерийг 145 хувийн татвараас чөлөөлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд  ухаалаг утас, компьютер болон бусад зарим...

Хүчтэй шуурганы улмаас орон гэргүй болсон айлуудад гэр олгоно

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шөнө, 00:10-04:00...

Сэрэмжлүүлэг: Ухрах үедээ хүн дайрч амь насыг нь хохироожээ

 Цагдаагийн байгууллагад энэ оны 04 дүгээр сарын 11-ний өдөр...

Томоохон хотхон, хорооллууд дунд цэцэрлэг, бага сургууль барих концепцийг танилцууллаа

Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Ерөнхий...