“Дэлхийн 00-ийн өдөр”-ийг байгальд ээлтэй шийдлүүд уриатайгаар тэмдэглэнэ

Дэлхий даяар жил бүрийн 11 дүгээр сарын 19-ний өдрийг “Дэлхийн 00-н өдөр” болгон тэмдэглэж ирсэн билээ. Анх 2001 онд энэхүү өдрийг Дэлхийн ариун цэврийн байгууллагаас санаачлан гаргасан бөгөөд НҮБ-ын Ерөнхий Ассемблей 2013 оноос  “Дэлхийн 00-н өдөр”-ийг НҮБ-ын албан ёсны өдөр болгон зарлажээ.

Дэлхийн тогтвортой хөгжлийн 17-н зорилтын 6-рт “2030 он гэхэд бүх нийтээр ариун цэвэр, эрүүл ахуйн баталгаат үйлчилгээнд тэгш хамрагдах, ил задгай бие засах явдлыг зогсоох” гэж заасан байдаг. Үүнтэй холбогдуулан “Дэлхийн 00-н өдөр”-ийг жил бүр тусгайлсан уриан дор тэмдэглэдэг бөгөөд 2018 онд “Байгальд ээлтэй шийдлүүд” уриатайгаар тэмдэглэж байна.

 Иймд Хот суурины ус хангамж,  ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс нийт тусгай зөвшөөрөл эзэмшигчиддээ “Дэлхийн 00-н өдөр 2018”-ийг тохиолдуулан харъяа нутаг дэвсгэрийнхээ хүрээнд гэр хорооллын болон албан байгууллага, аж ахуйн нэгжийн нүхэн жорлонгуудыг хөрсөнд шингэдэггүй, хаягдал бохирыг соруулдаг байхаар өөрчлөн сайжруулах ажлыг захиалгын үндсэн дээр төлбөртэйгээр хийж гүйцэтгэх, нүхэн жорлонгын хаягдал бохир усыг бохир соруулах тусгай зориулалтын автомашинаар зөөвөрлөн төвлөрсөн ариутгах татуургын системд нийлүүлэх үйлчилгээг төлбөртэйгээр гүйцэтгэх зэрэг ажлуудыг зохион байгуулж эхлүүлэхийг даалгажээ.

 Мөн нүхэн жорлонг өөрчлөн сайжруулснаар иргэдийн амьдарч буй орчинд халдварт нян, бактери үржих эрсдэлээс хамгаалах, орчны эрүүл ахуйн нөхцөл сайжрах болон хөрсний бохирдол багасах зэрэг хүн ам, байгаль орчинд үзүүлэх ач холбогдлыг сурталчлах ажлыг олон нийтэд хүртээмжтэйгээр зохион байгуулахыг уриалсан байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...