У.Хүрэлсүх: УИХ-ын дарга М.Энхболд Та ажлаа өг, хуулийн өмнө монгол хүний ёсоор оч

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх удирдах зөвлөлийнхөө хурал нэр бүхий албан тушаалтнуудыг албан тушаалаасаа огцорч, хуулийн байгууллагад шалгуулахыг шаарджээ. Тэрбээр “УИХ-ын дарга М.Энхболд та ажлаа өг. Хариуцлага тооцож огцруулах шийдвэрийг намын дүрмийн дагуу хэлэлцүүлнэ. Монгол төрийн албан тушаалыг үнэлсэн гэх 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Ажлаа өгөөд хуулийн өмнө та монгол хүний ёсоор оч.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа та ажлаа өг. УИХ дахь МАН-ын гишүүдтэй холбоотой хариуцлагын асуудал Тантай ч мөн адил холбоотой. ЖДҮХС-тай холбоотой хариуцлагын асуудлыг УИХ-ын чуулган дээр хэлэлцүүлэхэд Та зарчмын эсрэг байр суурийг удаа дараа мэдэгдэж ёс зүйн алдаа гаргасан. МАН-ын бүлгийн гишүүдийн эв нэгдэл, хариуцлагатай байдал, зохион байгуулалтыг ханган ажиллаж чадаагүй.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар захирагч С.Батболд та ажлаа өг. Хүн амын 50 хувь нь амьдардаг нийслэлийнхэн сүүлийн хоёр жилд амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Гэрийнхээ гадаа тоглож наадаж байсан гэм зэмгүй хүүхдүүд амиа алдаж, эрүүл мэндээрээ хохирлоо. Хотын утааг бууруулах талаар Та хоёр жил дорвитой алхам хийсэнгүй” гэжээ. Хэрэв энэ шаардлагыг биелүүлэхгүй бол ард түмнээсээ дэмжлэг авна хэмээн хэлжээ. МАН-ын удирдах зөвлөлийн хурал үргэлжилж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар,...

Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад шагнал гардууллаа

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар,...

Нийслэлд хатуу түлшний 52,749 тонн нөөц бүрдүүлэв

Аравдугаар сарын 1-ний байдлаар хагас коксон түлш, сайжруулсан шахмал...

Японд хамгийн сайн нойртой хүнийг шалгаруулж 2.22 сая иенээр байлжээ

Японы Токио хотод ер бусын нэгэн тэмцээн болж хэн...