Иргэд өргөдөл, гомдлынхоо шийдвэрлэлтийг хянах боломжтой болжээ

 

Цахим үйлчилгээг хөгжүүлэх жилийн хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газраас дахин нэг шинэ програмыг хэрэглээнд нэвтрүүллээ. Нийгмийн даатгалын ерөнхий газарт жилд 800 гаруй, өдөрт дунджаар 3-4 өргөдөл гомдол ирдэг бөгөөд иргэд хянаж дуусах хуулийн хугацааг хүртэл өгсөн өргөдлөө хэрхэн шийдэгдсэнийг мэдэхгүй хүлээхээс өөр аргагүй байсан.

Тэгвэл өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн явцыг хянах програмыг ийнхүү хэрэглээнд нэвтрүүлснээр тухайн иргэн эсвэл байгууллагын ирүүлсэн өргөдөл, гомдол, албан бичгийн шийдвэрлэлтийн явцыг нарийвчлан харах боломжтой боллоо. Тодруулбал тус бичиг ямар нэгжийн хэн гэдэг албан тушаалтанд цохогдсон болох нь өргөдөл гаргагчид шууд харагдах бөгөөд шаардлагатай тохиолдолд тодруулах утас, мэйл зэрэг нь тодорхой харагдаж байх юм.

Мөн албан бичгийг шийдвэрлэсэн тохиолдолд иргэний бүртгүүлсэн гар утсанд нь мэдээлэл илгээнэ. Мессежээр ирүүлсэн холбоосын дагуу https://app.ndaatgal.mn:811/urgudul/Home/Index нэвтэрч, регистр болон утасны дугаараа оруулан хариугаа лавлах боломжтой. Ингэснээр төрийн үйлчилгээний эргэх холбоог сайжруулж өргөдөл, гомдол шийдвэрлэлийн явцыг хурдасгахад бодит нөлөө үзүүлэх юм.

Тус програм нь энэ сарын нэгнээс эхлэн ашиглагдаж эхэлсэн бөгөөд өргөдөл, гомдол, албан бичиг илгээгч нь өөрийн регистрийн дугаар болон утасны дугаараа заавал дурьдах ёстойг анхаарна уу. Энэхүү програмыг албан байгууллага ашиглах бол итгэмжлэгдсэн төлөөллийнхөө мэдээллийг дээрхтэй адилаар албан бичигтээ оруулах шаардлагатай.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...