АН-ын бүлэг зээл завшигчдын асуудалд хариу өгөхийг шаардан завсарлага авлаа

Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын  өнөөдрийн  нэгдсэн  чуулганаар хэлэлцэж байсан. Энэ үеэр гишүүд сүүлийн үед хэвлэл мэдээллээр яригдаад  буй Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээлийн олголтын талаар асуудлаар санал шүүмжлэлээ хэллээ. Мөн  АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат  жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээлийг  хууль бусаар  шамшигдуулсан гэх гишүүд,  сайд нарын  асуудлыг  шалгаж нийгэмд бухимдал үүсгэсэн энэ хэрэгт хариу өгөх хүртэл завсарлага авснаа мэдэгдлээ. тэрээр энэ асуудлыг  МАН-ын бүлэг хэлэлцэж олонд  мэдээлэл өгөх ёстой. Тиймээс холбогдох  шаардлагыг УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хүргүүлж байна гэсэн юм. мөн энэ асуудалд 10 дугаар  сарын 30 хүртэл тодорхой хариу өгөхгүй бол Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...