“Өвлийн хүлэмжийн аж ахуй” төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан болж “Өвлийн хүлэмжийн аж ахуй төсөл”-ийг эхлүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт даалгалаа.

Жил бүрийн 11 дүгээр сарын 01-нээс 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 22.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны хөнгөлөлтөд хамаарах дээд хязгаарыг 1 м2 талбайтай өвлийн хүлэмжид 0.768 квт/цаг хүртэл хэмжээгээр тооцож, төлбөрөөс 100 хувь чөлөөлөхөөр болов.

Төслийн хүрээнд 20 га өвлийн хүлэмжийн аж ахуйнууд байгуулж,  жилд 6450 тонн хүнсний ногоо тарьж нийлүүлэх бөгөөд импорт 70 гаруй хувь буурна гэж тооцоолжээ. Энэ оны байдлаар улсын хэмжээнд 24,9 га талбай бүхий өвлийн хүлэмж байгаагийн 90 гаруй хувь нь Улаанбаатар хот, Төв аймгийн сумдын нутагт байна.  81 иргэн, аж ахуйн нэгж хүлэмжийн аж ахуй эрхэлдэг гэсэн судалгаа байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...