Сонгинохайрхан дүүргийнхэн Баянхошуу хайрханыг моджуулна

Тус дүүргийн Тамгын газрын хамт олон Үндэсний мод тарих өдрөөр Баянхошуу хайрханы бэлд 250 ширхэг улиас суулгалаа. Өмнө нь энэ газарт 78 айл зөвшөөрөлгүй буусан байсныг дүүргийн Газрын албаныхан нүүлгэн шилжүүлж чөлөөлжээ. Жил бүрийн зуны тэргүүн сарын шинийн найманд тахидаг Баянхошуу хайрханыг моджуулж, иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрөөх ногоон бүс болгох зорилго тавьсныг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн онцлов. Дүүргийн ИТХ-ын 2016 оны шийдвэрээр Баянхошуу хайрханыг орон нутгийн тусгай хамгаалалтад авчээ. Жил бүрийн хавар, намарт мод суулгаад орхих биш тарьсан моддоо услах, арчлах хүмүүсийг ч дүүргээс томилохоор болсныг албаны хүмүүс хэлж байв. Баянхошуу хайрханы баруун бэл, 24-р хорооны нутагт иргэд, аж ахуйн нэгжүүд мод тарих боломжтой юм байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Марафончид өндөр Алтайд ирлээ

Алтай таван богдоос гүйлтээ эхлүүлсэн Зэвсэгт хүчний 123 дугаар...

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж,...

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...