Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн олон улсын сайн туршлагаас хуваалцав

Азийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн 3-р чуулга уулзалт БНСУ-ын Сөүл хотноо энэ сарын 5-7-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, Хэвлэлийн Хүрээлэнгийн төлөөлөгчид уг хуралд оролцсон тухай мэдээллээ өнөөдөр сэтгүүлчидтэй хуваалцлаа.

“Uncovering Asia 2018” олон улсын хуралд Дэлхийн 48 орны 440 сэтгүүлч нэг дор цуглаж эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиг хандлага, шинэ арга хэрэгсэл, бүтээл, технологийн дэвшил, хамтын ажиллагаа, эрэн сурвалжлах сэтгүүлчдийн аюулгүй байдал зэрэг олон сэдвийн хүрээнд мэдээлэл, туршлага солилцсон юм.

Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн сүлжээ /GJIN/ байгууллага нийт 72 орны 162 гишүүн байгууллагатай бөгөөд тус сүлжээнд Монгол Улсаас Хэвлэлийн Хүрээлэн албан ёсны гишүүнээр элссэн байдаг.

Иймд албан ёсны гишүүний хувьд “Investigative Journalism Dialogue” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн олон улсын хоёр дахь удаагийн хурлыг Монголд саяхан зохион байгуулж, Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн сүлжээ идэвхтэй ажиллаж байгаа талаараа мэдээлжээ.

Өнөөдрийн үйл явдлын үеэр энэхүү Азийн 3 дахь удаагийн эрэн сурвалжлах хурлын онцлох сэдвүүд болох хуурамч мэдээ, баримтыг нягтлах олон улсын сүлжээ байгуулагдсан тухай мэдээлэл, АНУ, Хятад, Япон дахь #Metoo хөдөлгөөнд сэтгүүлчид нэгдэж буй туршлага, хоёр Солонгос, Хятадын эрэн сурвалжах сэдвүүд зэрэг мэдээллийг Хэвлэлийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал  М.Мөнхмандах танилцууллаа.

Мөн эрэн сурвалжлах сэтгүүл зүйд тулгардаг бэрхшээл болох сэтгүүлчдийн бие махбодийн аюулгүй байдлын асуудал, редакци болон сэтгүүлч хамгаалалтыг бий болгоход нэн шаардлагатай хийх алхам, анхаарах зүйлсийн талаар сэтгүүл зүйн багш Б.Туул олон улсын гол туршлагыг танилцуулж, хурлын үеэр сонссон шинэлэг мэдээ мэдээллээ хуваалцсан юм.

Дээрх сэдэвтэй холбоотойгоор технологийн дэвшлийг дагаж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нэвтэрч буй VR journalism буюу “үзэгдэх бодит орчны сэтгүүл зүй” төрөл, энэ төрлийн бүтээлийг сэтгүүл зүйд, тэр дундаа эрэн сурвалжилгад хэрхэн ашиглаж байгаа олон улсын сайн туршлага, ийм бүтээл туурвиж эхлэх энгийн алхамууд, технологийн талаар Хэвлэлийн Хүрээлэнгийн түншлэл хариуцсан менежер Ж.Оюунцэцэг танилцуулга сургалт явууллаа.

Ийнхүү олон улсын сайн туршлага, шинэдэг мэдлэг, мэдээллийг сэтгүүлчидтэй хуваалцах уламжлалт арга хэмжээг Хэвлэлийн Хүрээлэн зохион байгуулсан юм. Үйл ажиллагаанд эрэн сурвалжлах сэтгүүлчид, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сүлжээний гишүүд идэвхтэй хамрагдлаа. 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...