Амьдрал хөөж Солонгосыг зорьсон монголчуудын тоо 46 мянгад хүрчээ

БНСУ-ын Гадаад хэргийн яамнаас тус улсад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын тоог саяхан шинэчлэн гаргажээ. Судалгааны үр дүнгээс харахад сүүлийн жилүүдэд БНСУ-ыг зорих монголчуудын тоо огцом нэмэгдсэн байна. Тус улсын гадаад хэргийн яамны эх сурвалжийн өгүүлснээр амьдрал хөөн Солонгосыг зорьсон монголчуудын тоо 46 мянгад хүрчээ. Монгол Улсын эдийн засгийн байдал сайнгүй, сүүлийн хэдэн жил цалингийн хэмжээг нэмээгүй, хүмүүсийн орлого илт муудсан зэрэг шалтгаанаас болж монголчууд олноор БНСУ-ыг зорих болсон нь нууц биш.

2010 он хавьцаа Солонгост ажиллаж, амьдарч байсан монголчууд эх орон руугаа буцаж, тоо нэлээн цөөрсөн байдаг. Тухайн үед БНСУ дахь сонголчуудын тоо анх удаа 29 мянга руу унаж байв. Өмнө нь Монголын Элчин сайдын яам болон бусад албан эх сурвалжууд БНСУ-д 34 орчим мянган монгол хүн бий гэж тооцдог байсан. Сүүлийн 3 жилд эх орноосоо дайжих хөдөлгөөн эрс нэмэгдэж, БНСУ-д гэхэд 46 мянгуулаа болжээ. Энэ нь 1990-ээд оны шилжилтийн үеэс хойшхи хамгийн өндөр тоо гэдгийг ажиглагчид онцолж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцалж хосууд хүссэнээрээ олон хүүхэдтэй...

Л.Энх-Амгалан: Оюутан залуус хөдөлмөр эрхэлбэл НДШ-ээс чөлөөлнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Нийгмийн даатгалын багц...