Эрдэнэт үйлдвэр “Инноватор”-уудаа тодруулж, 100 сая төгрөгөөр шагналаа

Энэ жил Сүхбаатарын одон хүртсэн Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр 2013 оноос 1000 инженерийн зөвлөгөөнийг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Өнгөрсөн долоо хоногт болсон энэ удаагийн зөвлөгөөнийг үйлдвэрийнхээ 40 жилийн түүхэн ойн хүрээнд цар хүрээг өргөжүүлэн, Монгол улсын уул уурхайн салбарын эрдэмтэд, судлаачид, инженерүүдийг оролцуулан зохион байгуулсан нь онцлог байв. Бүтэн хоёр өдрийн турш шинэ санаа, шинэ мэдлэгийг хуваалцаж, шинэ шийдлүүдийг хэлэлцэн бүтээмж-инноваци оюуны өмчийн чиглэлээр хийсэн ажлаа дүгнэж, шилдгүүдээ урамшуулсан юм. Энэ удаа Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын нэрэмжит “Инноватор” цомын эздээр Баяжуулах үйлдвэрийн “Технологийн схемийг оновчлох замаар металл авалтыг өсгөж, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь” сэдэвт төслийн багийнхан тодорч, 100 сая төгрөгийн шагнал хүртлээ. Тэд шинжлэх ухаан, техник, технологийн дэвшилтэт шийдэлд тулгуурлан металл авалтыг нэмэгдүүлж, хаягдал дахь зэсийн агуулгыг бууруулан нэмэлт орлого олох боломжийг өсгөжээ. Инноваторууд энэ төслөө хэрэгжүүлэхдээ 330 гаруй сая төгрөгийн зардал гаргаж жилд зургаан тэрбум төгрөгийн ашиг олох нөхцөл бүрдүүлсэн байна. Эрдэнэт үйлдвэр хоёр жилийн өмнөөс инженерүүдийнхээ оюуны бүтээлийг ийнхүү 100 сая төгрөгөөр урамшуулах болсон бөгөөд Монгол улсад оюуны өмчийг өндөр үнэлсэн анхны компани юм. Бүтээн байгуулагчид, инновацийг нэвтрүүлэгчдийн хөдөлмөрийг үнэлж ирдэг “Инноватор” цомын гурав дахь удаагийн шалгаруулалтын эзэд ийн тодорлоо.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Марафончид өндөр Алтайд ирлээ

Алтай таван богдоос гүйлтээ эхлүүлсэн Зэвсэгт хүчний 123 дугаар...

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж,...

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...