“Эрдэнэт”-ийн тэргүүн дэд захирал Б.Шинэбаатарыг баривчлаагүй

Хэвлэл мэдээллийн зарим  хэрэгсэл болон цахим сайтад “Эрдэнэт үйлдвэрийн Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатарыг баривчилжээ” гэсэн гарчигтай ташаа мэдээлэл нийтлэгдсэн байна. Уг мэдээллийн  талаар тус үйлдвэрийн хариуцлагатай  албан тушаалтнаас тодруулахад, дээрх мэдээлэл нь ор үндэсгүй бөгөөд Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар ажил үүргээ хэвийн гүйцэтгэж буйг хэллээ.

Иймд нэр бүхий цахим сайтад нийтлэгдсэн дээрх мэдээлэл нь үнэн бодитой, баримтад тулгуурласан байх шаардлагыг хангаагүй, сураг ажигаар бичсэн  нь тодорхой байна. Цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хариуцлагатай албан тушаалтны нэр төрд халдсан аливаа гүжир мэдээлэл явуулах нь улсын ганц саалийн үнээ болсон үйлдвэрийн үйл ажиллагаанд сайнгүйг билээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг...

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай...

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...