“Зүү”-тэй гүзээлзгэнэ Австраличуудыг айлгасаар байна

 Австралид гүзээлзгэнээс оёдлын зүү гарсан сонин үйл явдлаас хойш тус улсын гүзээлзгэнийг худалдан авахаас хөрш улсууд татгалзах болсон.Тэгвэл Австралийн гүзээлзгэнийн хамгийн том худалдан авагч зах зээл  нь болох Шинэ Зеландын сүлжээ дэлгүүрүүд Австралийн гүзээлзгэнийг борлуулахаас татгалзаж өмнө нь татсан байсан бүтээгдэхүүнүүдээ лангуунаас буцаан татжээ. Одоогоор Шинэ зеландад “зүү”-тэй гүзээлзгэнийн тохиолдол илрээгүй ч энэ хэрэг шийдэгдтэл тус улс Австралиас гүзээлгэнэ импортлохгүй байхаар шийдсэн байна. Одоогоор “зүү”-тэй гүзээлзгэнэ Австралийн зургаан газарт 100 орчим удаагийн тохиолдлоор гарч ирээд байгаа аж.

“Энэ бол тоглоом биш. Чи Австралийн ажилч хичээнгүй ард иргэдийн амьжиргааг эрсдэлд оруулж, хүүхдүүдийг айлгаж байна. Энэ тэнэг үйлдэлд чинь тохирох шийтгэлийг заавал ногдуулах болно  ” хэмээн тус улсын  ерөнхий сайд Скот Моррисон хэлсэн  байна. Тус улсын Засгийн газар  энэ хэрэг дээр олон улсын мөрдлөг  явуулахаар болсон бөгөөд Күинсланд мужийн захиргаанаас хэргийн тухай баримтыг 100 мянган австрали доллараар худалдан авахаар зарлаад  байгаа юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нөхөн сонгууль-2025: Нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаарай

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль...

Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 6 дугаар сарын 7-ны...

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцалж хосууд хүссэнээрээ олон хүүхэдтэй...