Насанд хүрээгүй охидын нүцгэн зургийг цуглуулдаг, дарамталдаг этгээдийг шалгаж байна

Фэйсбүүк хуудсаар дамжуулж охидтой дотно танилцаж, хэсэг хугацааны дараа зураг бичлэгээр нь сүрдүүлж бэлгийн харьцаанд ордог, заримаас нь мөнгө авдаг этгээдүүд сүүлийн үед нэмэгдэх болсон бөгөөд ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар хэргүүдийг тухай бүрт нь илрүүлж шалгаж байгаа аж. Үүнд:

– Улаанбаатар хотын харьяат, 35 настай, эрэгтэй “М” нь зарын болон мэдээллийн вэб сайт ашиглан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж байсныг ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар холбогдох шалгалтын ажиллагааг шуурхай явуулж гэмт этгээдийн байршлыг тогтоон, дайчлан баривчилсан. Шалгалтын явцад гэмт этгээдийн гар утас болон компьютерт садар самуун агууламжтай бага бус хэмжээний файл илэрснийг эд мөрийн баримтаар хураан авч, хууль бус үйлдлийг таслан зогсоож эрүүгийн хариуцлагад татсан байна.

– Хуурамч фэйсбүүк хаяг ашиглан бага насын охидтой дотно харьцаа тогтоож, эцэг эхээс нь далдуур хувцастай болон нүцгэн зургийг нь цуглуулж охидыг сэтгэл санааны дарамтанд оруулж байсан хөдөө орон нутгаар уурхайн туслах ажилтан хийж явдаг 32 настай, эрэгтэй “Г” гэгчийг ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар орон нутгийн цагдаагийн газартай хамтран илрүүлж, гэмт этгээдийг үйлдэл дээр баривчилж, эд мөрийн баримтаар түүний хууль бус үйл ажиллагаанд ашиглагдаж байсан гар утсыг хураан авч, эрүүгийн хариуцлагад татжээ.

– Сүхбаатар аймгийн харьяат, 17 настай, эрэгтэй “Х” нь хуурамч фэйсбүүк хаяг ашиглан насанд хүрээгүй охидтой танилцаж, нүцгэн зургийг авч цуглуулдаг, зургийг нь ашиглан дарамталж бэлгийн харьцаанд ордог, мөнгө авч байсныг ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар шуурхай илрүүлэн хууль бус үйлдлийг таслан зогсоож эрүүгийн хариуцлагад татсан. Уг этгээдийн хууль бус үйлдэлдээ ашиглаж байсан гар утсанд хийсэн үзлэг, шалгалтаар 1032 ширхэг насанд хүрээгүй байж болзошгүй охид, эмэгтэйчүүдийн нүцгэн зураг болон өөр бусад садар самуун агууламжтай файлуудыг илрүүлсэн ба хэд хэдэн хүнийг хохирогчоор тогтоон шалгалтын ажиллагааг явуулсан байна.

– Улаанбаатар хотын харьяат, 37 настай, эрэгтэй “Э” нь хохирогчын хувийн секс бичлэгийг ажил, үүргийнхээ хүрээнд олж авч, хуурамч фэйсбүүк хаяг ашиглан олон нийтэд тараана гэж дарамтлан мөнгө өгөхийг шаардан, дарамталж байсныг ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар үйлдэл дээр нь илрүүлж, хууль бус үйлдлийг таслан зогсоож, эрүүгийн хариуцлагад татсан байна.

“Монгол Улсын хэмжээнд насанд хүрээгүй хүүхдүүд цахим гэмт хэргийн хохирогч болох тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, 2017 онд 299 цахим гэмт хэрэг үйлдэгдсэн бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 279 гэмт хэрэг үйлдэгдэж, гэмт хэрэг гаралтын тоо хоёр дахин нэмэгджээ. Монгол Улс дэлхийд цахим гэмт хэргийн хохирогчдын тоогоор 104 дүгээр байранд жагсдаг байна. Цахим гэмт хэргийн хохирогчид хаана хандахаа мэддэггүй. Гэмт хэргийн хохирогч болоод эцэг эхээсээ айдаг, бусдаас нуудгаас болж хохироод үлдэж байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас энэхүү гэмт хэргийг таслан зогсоохоор “Unfriend” арга хэмжээг эхлүүлээд явж байна.” гэж албаныхан хэллээ.

1 сэтгэгдэл

  1. After research a number of of the weblog posts in your website now, and I truly like your method of blogging. I bookmarked it to my bookmark web site record and will likely be checking back soon. Pls check out my web site as well and let me know what you think.

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...